Улаанбаатараас Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлд шинээр аялж эхлэх хурдан галт тэрэгний анхны аяллыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Тус чиглэлийн 305/306 дугаар галт тэрэг аялуулах талаар өнгөрсөн есдүгээр сард Вьетнам улсын Халонг хотноо болсон олон улсын галт тэрэгний хурлаар хэлэлцэж улмаар ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан Хятад-Монгол-ОХУ-ын хилийн хэлэлцээрээр баталгаажуулсан аж.
Шинэ галт тэрэг аялуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар Төмөр Зам /УБТЗ/ ОХУ-аас 2014 онд авсан шинэ вагоноос бүрдсэн галт тэрэгний бүрэлдэхүүний зэхэлтийг бүрэн шинэчилж, вагоны үйлчлэгч нарын дүрэмт хувцсыг шинэ загвараар хийлгэн, зорчигчдын тав тух, аюулгүй байдалд ихээхэн анхаарсан байна.
Хурдан галт тэрэгний талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагаас тодрууллаа. Тэрбээр "Хурдан галт тэрэг өнөөдрөөс аялж эхэллээ. Энэхүү шинэ үйлчилгээг хийж байгаа зорилго нь ОХУ, Монгол Улсын харилцан визгүй зорчдог болсноос хойш гурван жил гаруй хугацаа өнгөрлөө. Үүнээс үүдэн автомашинаар зорчигчдын тоо эрс нэмэгдсэн учир "Алтан булаг" боомтод машины бөөгнөрөл үүсээд байна. Тиймээс шуурхай, найдвартай тээвэр болох галт тэрэгний үйлчилгээг нээе гэсэн нь өнөөдөр биелэлээ оллоо.
Бидний төлөвлөж буйгаар долоо хоногт гурван галт тэрэг явна. Эхний удаад таван вагонтай галт тэрэг явж, цаашдаа урсгал нэмэгдвэл 18 хүртэл явах бололцоотой. Тэгэхээр хямд, найдвартай унаагаар манай иргэд Байгал нуурын эрэгт амарч, Эрхүү хотоор аялах боломжтой боллоо. Бэлтгэл ажлыг хийхийн тулд ОХУ-ын төмөр замчидтай цагийн хуваариа тохирч, галт тэрэгнийхээ бүрэлдэхүүнийг бэлтгэж байна. Шинэ үйлчилгээнд зориулж галт тэрэг дотор номын сан, тав тухтай байхын тулд шинэ цагаан хэрэглэл гэх мэт ажлуудыг хийлээ" гэсэн юм.
Өртөө | Явах өдөр | Явах цаг | Ирэх өдөр | Ирэх цаг |
Улаанбаатар |
Даваа Мягмар Бямба |
15:22 |
Мягмар Лхагва Ням |
14:37 |
Улаан-Үүд |
Даваа Лхагва Баасан |
15:45 |
Мягмар Лхагва Ням |
05:53 |
Эрхүү |
Даваа Лхагва Баасан |
08:08 |
Мягмар Пүрэв Бямба |
06:50 |
Өртөө | Зам | Купе | |
Том хүн | Хүүхэд суудалтай | ||
Наушки | МТЗ | 49,900 | 33,550 |
РЖД | 52,050 | 65,700 | |
Улаан-Үүд | МТЗ | 77,750 | 47,700 |
РЖД | 79,450 | 49,400 | |
Эрхүү | МТЗ | 118,300 | 71,000 |
РЖД | 120,750 | 73,450 |
Хурдан галт тэрэгний анхны аяллыг үдэн гаргах ёслолын арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Гэрэл зургийг Mpa.mn