Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Солиотой баян Азиуд” кино эхний тав хоногт зардлаа нөхлөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Color Force студийн бүтээл “Crazy Rich Asians” инээдмийн кино кинотеатруудад нээлтээ хийсэн эхний тав хоногт бүтээсэн зардлаа нөхсөн байна.

Уг бүтээл нь 25 жилийн дараа анх удаа дан Ази жүжигчдийг тоглуулсан Холливүүдын кино болж байгаа юм. Эхний таван хоногт “Солиотой баян Азиуд” $34 саяыг олсон нь бүтээсэн зардал болох $30 саяа давжээ.

Уг киног дэлхийн зургаан улсын 3,000 гаруй театруудад үзүүлж байна. Ази үзэгчид олонх болдог гол зах зээлүүдэд нээлтээ хийгээгүй байгаа тул орлого нь цаашид өсөх боломжтой юм. Кэвин Кваны бестсэллер зохиолоор бүтээсэн уг киноны үзэгчдийн үнэлгээ ч сайн байгааг Rotten Tomatoes-ийн 93 хувийн үзүүлэлт харуулж байна.

 

Эх сурвалж: Mashable