Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Элэгний шинжилгээ үнэ төлбөргүй хийхээр болжээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN

Нийслэлийн Засаг дарга сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, засварын ажилтай танилцах юм байна. 

09:00 цагт БЗД-ийн 68 дугаар сургуулийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилтай танилцана. Мөн тус дүүрэгт баригдаж байгаа 280 хүүхдийн ортой 146 дугаар цэцэрлэгийн барилга угсралт, ХУД-ийн 60 дугаар сургуулийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцах нь. 

10:50 цагт СХД-ийн 25 дугаар хороонд баригдаж буй 640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилгын явцтай танилцана.

11:30-12:20 Сүхбаатар дүүрэг дэх цэцэрлэг, сургуулийн барилгын өргөтгөл болон Чингэлтэй дүүргийн 14 хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газар чөлөөлөлтийн явцтай танилцана.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас "Хаппи Веритас" төвөөс элэгний үрэвслийн маркер, асат, алатын шинжилгээг үнэ төлбөргүй хийх болсон талаар мэдээлэл хийнэ.

MN хэвлэл мэдээллийн төвд

11.00 цагт Баянхонгор аймгийн Засаг дарга, тус аймгийн Жаргалант сумын Засаг дарга нар тусгай зөвшөөрөлгүй, байгаль орчныг хамгаалах баримт бичиггүй компаниудаар нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлолт хийлгэж байгаа талаар “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас мэдээлэл хийнэ. 

12.00 цагт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд баригдаж буй хууль зөрчсөн барилгын үйл ажиллагааны талаар оршин суугчид хэвлэлийн бага хурал зарлалаа.