Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хепатит Д вирүсийн тархалтаараа Монгол Улс дэлхийд тэргүүлж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Элэг бүтэн Монгол” үндэсний хѳтѳлбѳрийн Эрт илрүүлэлт, Эмчилгээний аян Монгол Улсад маш амжилттай хэрэгжиж, 600 гаруй мянган Монгол хүн хепатитын вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, дѳч гаруй мянган Монгол хүн хепатит С вирүсээсээ ангижраад байна. 

Оном сан, Элэгний тѳвийн эрдэмтэд АНУ-ын Станфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран Монгол Улсын хүн амын дундах хепатит Д вирүсийн тархалтыг 2016 онд анх удаа тодорхойлж хепатит Д вирүсийн тархалтаараа Монгол Улс дэлхийд тэргүүлж байгааг тогтоожээ. Энэ судалгааны үр дүнд Монгол Улсын хепатит В вирүсийн халдвартай хүмүүсийн 60 % нь хепатит В, Д вирүсийн давхар халдвартай гэдгийг тогтоосон байна.

Хепатит Д вирүсийн тархалтаараа Монгол Улс дэлхийд тэргүүлж байгааг тогтоожээ.

Хепатит Д вирүсийн халдвар нь хүнд тусдаг хепатит вирүсүүдийн хамгийн хүнд хэлбэр бѳгѳѳд элэгний хорт хавдар, хатууралд хүргэх хугацаа нь хепатит В болон С вирүсийн дан халдвартай харьцуулахад хамаагүй богино байдаг онцлогтой. 

Тиймээс Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроентрелогийн холбоо, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ, Ѳвчтѳн, нийгмийн тѳлѳѳллийн зѳвлѳл хамтран ЭЛЭГНИЙ В, Д ВИРҮСИЙН ЭСРЭГ НЭГДЭН ТЭМЦЬЕ! нээлттэй хэлэлцүүлгийг Дэлхийн хепатитын ѳдрийг тохиолдуулан  долоодугаар сарын 28-ны Бямба гарагийн 14:00 цагаас Гадаад харилцааны яамны Хурлын танхимд зохион байгуулагдсан.

Нээлттэй хэлэлцүүлэгийн үр дүнд хепатит В, Д вирүсийн давхар халдвартай 140 мянга гаруй Монгол хүний асуудлыг тѳр, тѳрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгуулагууд хүчээ нэгтгэн, хамтран шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Мөн Хепатитын В, Д вирүсийн давхар халдварын асуудал “Элэг бүтэн Монгол” үндэсний хѳтѳлбѳрийн хэрэгжилтэнд орхигдоод байгааг иргэдийн зүгээс нилээд хурцаар шүүмжлэн энэ нь асуудлыг  ойлгож хүлээж аваасай хэмээн өөрсдийн санал хүсэлтээ Эрүүл мэндийн яам, Сангийн яаманд хүргүүлсэн байна.