Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чингис: Гэрэлт гудамжны тохижилтод нийслэлээс ямар ч зардал гаргаагүй

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 27
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:02 2018/07/27

Гэрэлт гудамжны тохижилтын ажилтай холбоотойгоор нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд албаныхан мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/896294597222776/

Гэрэлт гудамжны замыг будсан будгийг нийлүүлсэн "Жоби" худалдааны төвийн Ерөнхий менежер Б.Чингис уг хуралд оролцон мэдээлэл өгч байна. 

Тэрбээр "Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанбаатар хотынхоо аль нэг газрыг тохижуулах саналаа хотын даргад тавьсан. Хотын дарга үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд бидний саналыг хүлээн авч цэг зааж өгсөн нь Гэрэлт гудамж байж таарлаа. 

Бид холбогдох албаныхан буюу ЗЦА, НЕТГ, мөн Гэрэлт гудамжны менежментийн багийнхантай зөвлөлдсөний үндсэн дээр замыг будаж эхэлсэн. 

Будаг маань хоёр үе түрхэгдэж, хатах ёстой байдаг. Гэвч будаг маань бүрэн бэхжиж, хатаагүй байхад бороо орж, будаг урссан байна. 

Бидний зүгээс иргэдийн та тухыг алдагдуулсандаа албан ёсоор хүлцэл өчиж байна. 

Энэ ажилд улсаас, нийслэлээс ямар ч зардал гараагүй. 100 хувь өөрсдөөсөө хөрөнгө гаргаж энэ ажлыг хийсэн. Манай компани Монгол Улсын анхны замын тэмдэглэгээний будаг үйлдвэрлэгч болж байгаа. Үүнийгээ бэлгэдээд хотынхоо нэг хэсгийг будаж тохижуулах санал тавьсан юм" хэмээн ярилаа.

10:04 2018/07/27

Урьд шөнийн бороонд тус замын будаг урсаж, арилсан

Гэрэл зургийг mpa.mn /Замын зургийг Аавуудын группийн албан ёсны хуудсаас авав./

Гэрэлт гудамжны замыг шатрын хөлөгний хэлбэртэй будсан нь олон нийтийн сүлжээнд иргэдийн анхаарлыг татаж, хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа. 

Албан бус эх сурвалж тус замыг "Жоби" худалдааны төвөөс нийгмийн хариуцлагын хүрээнд будаж тохижуулсан, ингэхдээ замын тэмдэг тэмдэглэгээ будах зориулалтын будаг ашигласан хэмээж байсан юм. 

Тэгвэл урьд шөнийн бороонд тус замын будаг урсаж, арилжээ.

Энэ талаар буюу Гэрэлт гудамжны тохижилт, шинээр хийгдсэн ажил болон замын будаг хийсэн тохижилтын ажилтай холбоотойгоор өнөөдөр 11:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд албаныхан мэдээлэл хийхээ мэдэгдээд байна. 