ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

ЦУОШГ: Усархаг бороо үргэлжлэн орох аюулаас сэрэмжлүүлж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Долдугаар сарын 23-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Долоон хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үеэс ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг бороо аадар орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Цаг, уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Баруун аймгуудын нутгаар: 

24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зарим газраар бороо, 28-29нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. 

Салхи 25-нд нутгийн өмнөд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-27-нд ихэнх нутгаар сэрүүсч Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

25-26-нд нутгийн баруун хагаст, 28-29-нд зарим газраар түр зуурын бороо, 27-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. 

Салхи 26-27-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 27-28-нд сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

 Бусад хугацаанд дулаарна, ялангуяа 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус хүрч хална.

Зүүн аймгуудын нутгаар: 

23, 27-нд нутгийн баруун хэсгээр, 24, 28-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд зарим газраар түр зуурын бороо аадар орно.  Дуу цахилгаантай. 

Салхи 27-28-нд ихэнх нутгаар түр зуур 14-16м/с, бусад хугацаанд зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. 24,28,29-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 24-29 градус дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 28-33 градус хүрч хална.   

Говийн аймгуудын нутгаар: 

26-нд нутгийн баруун хэсгээр, 27-28нд ихэнх нутгаар, 29-нд зарим газраар бороо орно.  Дуу цахилгаантай. 

Салхи 26-29нд зарим газраар түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ. 28-нд сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 17-22 градус өдөртөө 30-35 градус хүрч хална.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.231.83] 2018/7/25
Нэг зураг үзүүлчих юм дээр баахан юм бичээд хэнч уншихгүй.
0 | 0 Хариулах
Buvaa [202.131.232.114] 2018/7/24
Ta nar yag iim burhed tsag agaariin medee unshaad oilgodog uu? Toviin nutgaar ch geh shig. Toviin nutgiin baruun heseg l gehed hedii hemjeenii talbai ezeldgiig?
11 | 0 Хариулах
ch [202.131.226.221] 2018/7/25
Harin tmee. Er n aimguudaar n bichchihed bolohoor shd. 21 aimag l bga bizde. Hed hedeer n bagtslaad boroo orno orku gd l helchihed boloh yum shig sanagdaad bh yum
2 | 0 Хариулах