ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Чингис хааны дүрийг цаашид тогтвортой судалж салбар судалгаа болгоно”

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль, Олон Улсын Монгол Судлалын Холбоо хамтран “Монголчуудын соёлын ертөнц: Өв, үнэт зүйл, урлаг” соёл судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 

Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд ОХУ, Герман, БНХАУ, БНСУ, Турк, Унгар, Франц, Полыш, АНУ, Австри зэрэг 11 орны 30 орчим, Монголын 50 гаруй эрдэмтэн оролцох талаар өнөөдөр холбогдох хүмүүс мэдээлэл өглөө. 

Тус хурлаар:

  •  “Соёлын үнэт зүйл, бодлогын судалгаа”, 
  • “Монголын соёлын биет болон биет бус өв”,
  •  “Чингис хааны дүр тайз дэлгэц, дүрслэх урлагийн бүтээлд” гэсэн 3 салбар хуралдаан, үзэсгэлэн, урлагийн тоглолт, “Сономын Лувсанвандан” III ботийн нээлт, номын үзэсгэлэн худалдаа болох юм байна. 

Соёл Урлагийн Их Сургуулийн захирал Э.Сонинтогос ярихдаа “Аль ч орны хувьд соёлын өв уламжлалаа хойч үедээ хэрхэн өвлүүлэх, үнэт зүйлээ авч явах нь тулгамдсан асуудал болдог. Энэ хурлын үеэр бид соёлын үнэт зүйлс, хүн төрөлхтний үнэт зүйлсийн талаар голчлон ярина. Мөн Чингисийн тухай яриа сүүлийн 30 жилийн хугацаанд хүн болгоны амны уншлага болж үнэ цэнэгүй болох хандлагатай болоод байна. Үүнээс бид олон улсын тайз дэлгэц, ном зохиолын бүтээлүүдэд Чингисийн тухай юу өгүүлсэнийг ярилцах нь хурлын нэг онцлог юм. Мөн СУИС-ийн дүрслэх урлагийн инновацийн бүтээлүүдийг танилцуулах болно” гэж байв. 

СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн захирал Ж.Долгорсүрэн ““Мянганы хүн” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Чингис хааны дүрийг дэлхийн соёл судлаач, эрдэмтэд хэрхэн судалсан, судалж байгааг Монголынхоо судалгааны эргэлтэнд оруулж ирэх нь манай шинжлэх ухаанд оруулах томоохон хувь нэмэр болно. Өөр олон улс, үндэстэн Чингис хааныг өөрийн баатраа болгож, үндэстнээ тодорхойлох гэсэн оролдлогууд их байгаа нөхцөлд түүний дүрийг тайз дэлгэц, дүрслэх урлагт хэрхэн буусныг судлах нь чухал юм. Чингис хааны дүрийг цаашид тогтвортой судлах, салбар судалгаа болгох зорилготой байна” гэж байлаа. 

Монгол судлалын 2018 оны хоёрдугаар ээлжит хурлыг дотоод, гадаадын эрдэмтдийн олон улсын Монгол судлалд гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, Монголын соёл, урлаг судлалаар мэргэшсэн залуу судлаачдыг дэмжих, залгамж халааг бэлтгэх зорилготой билээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.136] 2018/7/22
Тамд уйлээ узэж суугаа шившигт алуурчныг судлана гэдэг утаггуй. Сэтгэцийн эмгэг талаас нь бол болох л юм
0 | 1 Хариулах
Зочин [103.212.118.193] 2018/7/22
nusaa arch muu mal mini
0 | 0 Хариулах
eruu [122.201.21.19] 2018/7/22
та нар ер нь юу судлаад байгаа чинь тодорхой бус .наад зах нь нэрээр нь үеийн юм шиг дууддаг хурал нээгч юу вэ
0 | 0 Хариулах
цэцэг [103.212.119.118] 2018/7/21
их хааны дайсан нь ,төвдийн сахиусны шашин энэ балмад шашиныг монголын төрийн гал голомтноос хөөж гаргах гэж олон зуун жил тэмцэлдсэн энэ тэмцэлд 1921онд ялсан боловч 1990онд эргээд төрийн гал голмотоо алдсан 90оноос монголын төрийн гал голомтыг буцаан авахын төлөө бас л та нөхөдийн мэдэхгүй орчинд тэмцэлдэж байна .монголын төрийн ордоноор дүүрэн төвд сахиус бугын дүрсийг хана туургандаа өлгөсөн байгаа нь монгол хүний ёс жудаг оюун ухаан мөн үү?.чингис хаанаа судалаж зөв таньж мэдэхийг хүсэж байгаа бол эхлээд их хааныхаа дайсанаас нь салж ариун сүнсийг амараа тэгээгүй байхад их хаантай холбоотой юу ч хийгээд үр дүнгүй
1 | 0 Хариулах
jk [66.181.161.96] 2018/7/20
Судалж байгаа хүмүүс нь харцнаасаа авахуулаад ширүүн муу хүмүүс харагдаж байна. Олигтой ажил болохгүй.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.47] 2018/7/20
Хүн болгон өөр өөрийн гэсэн энергийн бүрхэвч буюу аура байдаг. Хар муу энергитэй хүмүүс цаанаасаа л мэдэгддэг. Нэг л хүйтэн...
3 | 0 Хариулах