ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатанд Японы шигшээ баг Бельгийн шигшээ багтай тоглохдоо эхлээд 2 гоол дараалан хийж, фэнүүдээ баярлуулсан юм.
ОХУ-д газар дээр нь үзэж байгаа болон эх орондоо дэлгэцнээс тэмцээнийг үзэж байсан Япончууд шигшээ багаа шөвгийн 8-ын шатанд бараг шалгарсанд тооцож байв.
Гэвч тоглолтын 69 дэх минутаас эхлэн нөхцөл байдал гэнэт эсрэгээр эргэж, Улаан чөтгөрүүд хоорондоо таван минутын зайтай хоёр гоол дараалан хийж, улмаар тоглолт дуусахаас хэдхэн секундын өмнө хожлын гоолыг Японы хаалганд хийсэн юм.
Хөөрч баярласан япончууд 30 минутын дотор хэрхэн уйлж эхэлсэн гунигтай дүр зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд харуулсаар байна.
Эх сурвалж: Quartz
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!