“Бид хүүхдийн төрөлхөөс өгөгдсөн гайхалтай чадваруудыг нээн илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх орчин бүтээх хэрэгтэй”
Эцэг эхчүүд бид хүүхдэдээ сайхан бүхнийг бүрдүүлэн өгч аз жаргалтай байлгахыг хүсдэг. Гэхдээ энэ нь өнгө будгаар дүүрсэн маш олон тоглоомон дунд хүүхдээ төөрөгдөлд оруулахын нэр биш гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
“Жэт Кидс” цэцэрлэгийн хувьд монтессори тоглоом болоод, аливаа зүйлийг өөрсдийн гарын доорх материалаар орлуулан хийж сурах боломж өгөхийг дэмжин ажилладаг.
Үүний шалтгаан болоод та бүхэн гэртээ ч гэсэн хүүхдийн тоглоом, эд хэрэглэлийн сонголт, тоо ширхэгт яагаад анхаарах ёстой талаар мэдлэг өгөх бяцхан мэдээллийг хүргэж байна.
Хэт их пластик тод өнгөтэй зүйлс хүүхдийн анхаарлыг хүчтэй татдаг. Харин 1-3 зөөлөн өнгөнөөс бүрдсэн орчинд хүүхэд өрөөний элдэв тод зурганд биш ажиллах эд хэрэглэл эсвэл тоглоомондоо бүрэн анхаарлаа төвлөрүүлж чаддаг.
Хүүхдийн өрөөнд хэт их тоглоом байх нь асуудал дагуулдаг хэд хэдэн шалтгаан бий
Юуны түрүүнд эцэг эхчүүд тэр олон тоглоомноос алийг нь хаях, алийг нь хүүхдэдээ тоглуулбал ач холбогдолтой байх тал дээр эргэлзэж эхэлдэг.
Нэгэнтээ олон тоглоомноос сонголтоо хийж чадаагүй хүүхэд энэ бүхнээс уйдаж, улмаар дахин шинэ тоглоом авч өгсөн ч үр дүн өгөхгүй байх нь элбэг.
Ерөнхийдөө хүүхэд дүүрэн тоглоомоор бүчигдсэн үедээ тодорхой нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх физиологийн чадвараар дутмаг болдог.
Стресс:
Тоглоомоор дүүрсэн өрөө хүүхэд болон эцэг эхийн хэн хэнд дарамт учруулж байдаг. Хаа сайгүй тарж бутарсан байдал, буцаад тэдгээрийг эмх цэгцэнд оруулж цэвэрлэх шаардлага тулгарна шүү дээ.
Үзэмжтэй байдал :
Цомхон хэрэгцээтэй тоглоом нь олон төрлийн тоглоом хөглөрөхгүй, хүүхэд ч алхаж гишгэхэд саад болох зүйлгүй болно. Мөн эвдэрч хэмхэрсэн тоглоомон дээр гишгэж, хөлөө гэмтээх шаардлага гарахгүй.
Эргэн тойрон тарсан тоглоомууд таны хүүхдийг дуудан авчирч тоглуулж чадахгүй. Хүүхэд ч тэгтлээ дурлаж тоглохгүй. Хэрэв тоглох орчин хангалттай сайхан биш бол, таны хүүхэд уйдаж эхэлнэ. Тэгэхээр үүнээс гарах гарц бол хэрэггүй болсон тоглоомуудыг тэр дор нь ашиглалтнаас гаргаж байх арга юм.
“Жэт Кидс" цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах нээлттэй өдөрлөг 2018.05.12-нд зохион байгууллагдана.
Та өдөрлөгт бүртгүүлэхийг хүсвэл дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
Хаяг: ХУД, Энхтайвны гүүрний зүүн урд талд КН аpartment, 6C
Утас: 7777-7733, 9000-0123
“Жэт Кидс” цэцэрлэгийн танилцуулга бичлэгүүд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!