ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун: Санхүүгийн боловсролтой хүн хадгаламжтай байдаг

М.Баасандэлгэр
2018 оны 4 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

Хувь хүний санхүүгийн боловсролын талаар МУИС-ийн ЭЗС-ийн Санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.

-Та хувь хүний санхүүгийн мөн чанар, нөлөөлдөг хүчин зүйлсийн тухай хоёр ном гаргажээ. Хувь хүний санхүүгийн боловсрол эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Иргэдийн санхүүгийн боловсрол улсын эдийн засагт чухал нөлөөтэй. Олон улсад зөвхөн энэ чиглэлээр судалгаа хийдэг. Би номоо бичихийн тулд нэлээд судалгаа хийсэн. Ер нь санхүүгийн боловсролтой хүн хадгаламжтай байдаг. Хадгаламж нь зээлд, зээл нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлдөг зүй тогтолтой.

Иргэд улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахын тулд хадгаламжтай болох хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Олон улсын судалгааны байгууллагаас гаргасан судалгаанаас харахад өндөр хөгжилтэй орны хүмүүсийн санхүүгийн боловсролын индекс өндөр гарч байна.

-Хөгжилтэй орны иргэдийн санхүүгийн боловсролын индекс өндөр байгаагийн шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Тэгэхээр хувь хүн санхүүгийн боловсролтой учраас улс хөгжиж байна уу эсвэл улс нь хөгжилтэй болохоор хүмүүс санхүүгийн боловсролтой байна уу гэдгийг харах хэрэгтэй. Мэдээж аливаа зүйлийг хөгжүүлэх бүхий л үйлдлийг хүн авч явдаг. Тиймээс Монгол Улсыг хөгжүүлье гэвэл иргэд нь санхүүгийн боловсролтой байх ёстой.

-Манай улс байгалийн баялагтай учраас баян чинээлэг амьдрах ёстой гэдэг ойлголт нийгэмд бий?

-Дэлхий дээр байгалийн баялагтай олон орон бий. Тэр орнуудын иргэд аз жаргалтай, чинээлэг, хангалуун амьдарч байна уу гэвэл бас үгүй. Тэгэхээр баялгаас бус боловсролоос их зүйл хамаардаг гэсэн үг. Монгол хүн бүр санхүүгийн боловсролтой болох нь чухал. Сүүлийн жилүүдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, БСШУСЯ хамтран олон нийтийг санхүүгийн суурь мэдлэгтэй болгох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Хамгийн гол нь санхүүгийн боловсролыг яаж олгох ёстой вэ гэдэг нь чухал. Хүмүүст мөнгөө хадгал, хуримтлал үүсгэ, хөрөнгө оруулалт хий гээд хэлээд байж болно. Гэхдээ энэ тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг бид харж байна. Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд үйлдэл төвтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, бичиж, бүртгэж, тооцоолсны үр дүнд хүн олсон орлогоо хэрхэн зарцуулах вэ гэдгийг сайн ойлгоно.

-Хүн бүр хуримтлалтай болох хэрэгтэй гэдгийг ойлгодог. Гэхдээ тэр бүр мөнгөө хадгалж хэвшсэн хүн байдаггүй шүү дээ?

-Санхүүгийн боловсрол гэдэг нь хувь хүн мөнгөө удирдах ухаан. Иргэд орлого олдог ч түүнийгээ байнга л голно. Үүнээс үүдэн мөнгө маань хэрэглээнд хүрэхгүй учраас хадгалах боломжгүй гэж тайлбарладаг. Мөн иргэдэд санхүүгийн боловсрол олгоход санхүүгийн байгууллагууд их үүрэг гүйцэтгэх учиртай. Өөрийнхөө амьдралд тулгарч буй асуудал, зорилгод нийцүүлэн, санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүний мэдээллийг судлаад, сонгон хэрэглэх чадварыг санхүүгийн боловсрол гээд байгаа юм.

-Та эдийн засгийн багцын онолын талаар ярьж байсныг тань санаж байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Эдийн засагт багцын онол гэж бий. Байгаа мөнгөө багцлах ёстой. Хэтэвч, данс, карт, хуримтлал гээд хувааж хийх хэрэгтэй. Хувааж хийхгүй байгаа бүх мөнгөө хугацаат хадгаламжинд хийснээр мөнгө хэрэгтэй үед хадгалсан мөнгөнөөсөө авахаас аргагүй болно. Тэгэхээр ашиг нь өндөр, эрсдэл нь бага байхаар тооцож мөнгөө хуваарилж хий гэсэн үг. Нөгөөтээгүүр, банкуудад маш ашигтай олон бүтээгдэхүүн байдаг. Орлогоо хадгалж хэвших дөрвөн арга бий.

Нэгдүгээрт, хүмүүс мөнгөнийхөө үүргийг сайн мэддэггүй. Хадгаламж, хуримтлал хоёр маань хоорондоо өөр. Манай улсын арилжааны банкуудын хугацаатай хадгаламжийн хүү дэлхийд байхгүй өндөр. Энэ нь нэг талаараа маш том боломж. Хоёрдугаарт, хугацаатай хадгаламжийн сертификат. Бусад хугацаатай хадгаламжийн хүүгээсээ өндөр хүүтэй. Жишээлбэл, гурван сарын хугацаатай сертификат мөн энэ хугацаанд хийх хадгаламжаас илүү хүүтэй. Үүнийг онцолдог нь бас учиртай.

Хуримтлал үүсгэж чадахгүй байгаа хүмүүс нэг удаад энэ сонголтыг хийснээр хадгаламжтай болох суурь тавигдах боломжтой юм. Учир нь тухайн мөнгө хувь хүнийх ч гэлээ сертификаттай хадгаламжаас хугацаа дуусахаас нааш мөнгөө авах ямар ч боломжгүй. Энэ нь хүнийг санхүүгийн сахилга баттай болгож байгаа нэг алхам. Хадгаламжийн сертификат аваад сурчихсан хүн хэдий хугацаанд ямар мөнгө хадгалж болох вэ гэсэн бодлого бодуулаад, шийдвэр гаргуулж байгаа хэрэг.

Гуравдугаарт, зөвхөн хүүг нь зарлагадаж болдог хадгаламж. Өөрөөр хэлбэл, хугацаатай хадгаламжинд мөнгөө хийгээд, хүүг нь аваад байж болно. Мөнгөө банкинд хадгалуулаад, шаардлагатай үед мөнгө хэрэг болбол хадгалуулсан мөнгөө биш, хүүг нь авч болно. Дөрөвдүгээрт, зарлагадаж болдог, хугацаатай хадгаламж. Хүү нь хугацаатай хадгаламжаараа бодогдоно. Тодорхой мөнгөн дүнгээр банкинд мөнгөө хийнэ. Тухайлбал, таван сая төгрөгөөс дээш өссөн мөнгөө дуртай цагтаа авна.

Хадгалуулсан таван сая төгрөг маань зургаан сая боллоо гэхэд нэг сая төгрөгийг нь хүссэн үедээ авч болно гэсэн үг юм. Энэ мэтчилэн банкуудад иргэдэд зориулсан олон бүтээгдэхүүн байдаг. Ер нь санхүүгийн байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ иргэдэд зориулж гаргадаг. Харин хүмүүс тэр бүр хангалттай сайн ашиглаж чаддаггүй. Санхүүгийн боловсролтой хүнд нэг шинж бий. Бага зардал гаргаж, их ашиг олдог.

-Манай оронд хадгаламжтай хүнийг баян гэж ойлгодог жишиг бий?

-Манайхан орлого гэж юү вэ гэдгийг мэддэггүй. Цалин бол орлогын нэг хэлбэр. Орлого гэдэг нь хувь хүний захиран зарцуулах эрхтэйгээр өөрийнх нь мэдэлд ирж байгаа бүх мөнгө. Зээл ч гэсэн орлого. Харин хүмүүс өр гэж андуурдаг. Иргэдийн нэг алдаа нь санхүү гэхээр өөрөөсөө маш хол төвшний зүйл юм шиг ойлгодог. Санхүү гэдгийг улсынх, аж ахуйн нэгж, компанийн хамааралтай зүйл гээд хувь хүнд байхгүй гэж ойлгоод байдаг.

-Тэгвэл хадгаламжтай болохын тулд хувь хүний санхүүгийн сахилга батаас гадна зорилго тодорхойлохоос эхлээд нэлээд хэдэн алхам байдаг гэдэг шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ хүн өөрийн олсон орлогыг яаж зарцуулах нь бусдад хамаагүй мэтээр хандаж болохгүй. Энэ нь хэрэгцээгүй, төлөвлөгөөгүйгээр зарцуулах эрх биш гэдгийг мэдэх ёстой.

Тиймээс санхүүгийн боловсролтой хүн орлогоо хэрхэн зарцуулах вэ гэдгээ эхлээд төлөвлөж, зорилгоо тодорхойлон бүртгэлжүүлэх хэрэгтэй. Хүмүүсийн хувьд энэ үйлдлийг хийдэггүй учраас үр дүнгүй гэж ойлгодог. Ер нь орлогоо зөв удирдахын тулд долоон алхмыг мөрдөх хэрэгтэй байдаг юм. Тухайлбал, нэгтгэх, дүгнэх үйлдлийг хийхэд маш сонирхолтой дүр зураг гардаг.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [150.129.142.43] 2018/4/27
Uls ornyhoo sankhuug demjihed zoriulan hadgalamj bii bolgono gej baidaggui l baikhgui yu bagsh guai. Khadgalamj ny bii bolson tohioldaold ooroo uls orond khereg boloh uilchlel gej bainaa.
0 | 0 Хариулах
irgen [49.0.212.143] 2018/4/26
Tanii bolobcroltoi xvmvvs lyibardaj uurtuu bayjij baigaag xadaglamj gex vv.bvgd yadyy ym chun aliig dald xadaglax be.mongolchyyd ectoi vrelgen.cyryyl xvvxed tugsluu geed tom chuxmel togloom 8-12 xvvxdvvdee 50-70 mug abch ugch tansagdaad.uurcdfuu aimaar yadyy n medegdeed bx .iim amdral mongold zunduu.bardam ux zan mungu yu chbush geeduursduu mungund bool n boljee.yaj salax be.
0 | 1 Хариулах
Зочин [43.243.161.23] 2018/4/26
Ene neg balai avgai dandaa l end tend zahialgaar yum yarial suuj bdiin. yaaj bagsh hiidiin neeh booronhii yarij bgaa yum ni bugd zugeer l onol. yamar ch praktik, sudalgaa, tootsootoi yum yarihgui unen teneg avgai shuu
1 | 4 Хариулах
Зочин [202.131.225.197] 2018/4/26
chi hutsoo
4 | 0 Хариулах
Зочин [182.160.5.54] 2018/4/26
Яавал мөнгө хадгалах вэ? Мах Гурил өөр зүйл битгий ид хаха. Жимс ногоо Чихэр амттан Хувцас хунар бүх зүйлээ гаднаас авдаг ард түмэн яаж ч хэмнээд хуримтлал үүсэхэд бэрх шүү дээ.
0 | 2 Хариулах
Зочин [49.0.212.147] 2018/4/26
Идэх уух юу шалих вэ дээ, гол нь машин шүү дээ монголчууд таван алхамын зайтай хотдоо машин унаж байгаагаасаа болоод бүгд ядуурч байгаа
2 | 0 Хариулах
Зочин [209.89.142.82] 2018/4/26
Санхүүгийн боловсролтой хүн бизнес хийж, мөнгийг эргэлдүүлдэг билээ. Зүгээр хадгалаад, хуримтлуулаад байдаггүй. 1 сая төгрөг банкинд хадгалуулбал жилийн 16%-ийн хүү авна гэж тооцоход 1,160,000 төгрөгтэй болно. Гэвч тухайн жилд инфляци 5% байсан бол бодит өсөлтөө тооцвол 1,110,000 төгрөг гэсэн үг юм. Харин 15%-ийн ашигтай бизнес хийвэл 2 сарын хугацаанд 1,150,000 болгоно, жилдээ 6 удаа энэ мөнгөө эргэлдүүллээ гэж тооцоход цэвэр ашиг 900,000 төгрөг байх бөгөөд жилийн эцэст 1,900,000 төгрөгтэй байх болно гэсэн үг юм. Бодит амьдрал дээр 15% биш заримдаа 50% ашигтай бизнесийн боломж гарч ирэх нь ч бий, ийм хүчин зүйлүүдийг тооцохгүйгээр constant утгаар аваад үзэхэд Мөнгөө хадгалуулснаас, Бизнес хийх нь хамаагүй ашигтай. Мэдээж бизнес хийхэд хамаагүй өндөр эрсдэлтэй, их нөөц (цаг хугацаа, эрч хүч, баг хамт олноо удирдан манлайлах ур чадвар, биеийн болоод сэтгэл зүйн тэнхээ, золиос) шаарддаг. Хадгалуулах уу? Эргэлдүүлэх үү? гэдэг шийдвэрийг хувь хүн өөрөө гаргана даа.
10 | 1 Хариулах
Зочин [203.169.49.93] 2018/4/26
Гадныхан монголчуудыг орлогоосоо давсан үрлэгэн хэрэглээтэй гэдэг. Брэнд хувцас, үнэтэй машин, байнга элдэв ой тэмдэглэх дуртай, найр, наадам, баяр цэнгээн, шоу гэх мэт.
11 | 1 Хариулах