2021/10/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.58₮
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-4°
05:00
S29
-5°
06:00
S29
-5°
07:00
S29
-5°
08:00
S30
-4°
09:00
S30
-2°
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S26
15:00
S26
16:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросууд АНУ-ын виз авахын тулд 250 хоног хүлээнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг

Өчигдөр буюу Бямба гарагт ОХУ-ын гадаад хэргийн яам тус улсын Большой театрын гоцлол бүжигчин, балетын од Ольга Смирновад АНУ-ын элчин виз олгохоос татгалзсан явдалд харамсаж байгаагаа илэрхийллээ.

“Хүйтэн дайны үед ч байдал ийм дээрээ тулж байсангүй. Эсрэгээрээ урлаг, соёлынхон маань биднийг хоорондоо ойлголцоход үргэлж тусалдаг байлаа. Гэтэл өнөөдөр АНУ-ын нөлөө бүхий хүчнүүд Оросын эсрэг ямар ч аргаар хамаагүй, бүх талын дарамт шахалт үзүүлэх сонирхолтой байна” гэж тус яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Мөн “Тэд визний хана хэрмээр Орос, Америк хүмүүсийг тусгаарлаж, манай иргэдийг АНУ-д зорчих ямар ч боломжгүй болгож байна” гэсэн байна.

Смирнова болон Большой театрын өөр нэг бүжигчин Якопи Тисси нар Даваа гарагт Нью Йоркийн Линкольн төвд тоглолтоо үзүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч АНУ-ын цагаачлалын алба тэдэнд ажлын виз өгөхөөс татгалзжээ.

Скрипалийн хэрэгтэй холбоотой маргааны улмаас ОХУ, АНУ улсууд харилцан бие биеийн дипломат ажилтнуудаа хөөж, тоог нь багасгаад байгаа.

Ингэснээр виз олгох ажилд хүн хүч хүрэлцэхгүй болж, удааширч байна гэж Америкийн тал тайлбарлаж байгаа юм. Саяхан Независимая Газета сонины мэдээлснээр Москва дахь АНУ-ын элчингээс виз авахад одоогоор 250 хоног хүлээх шаардлагатай буюу энэ оныг дуустал виз авах боломжгүй болоод байгаа гэжээ.

 

Эх сурвалж: AFP

 

x