Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк Red Point лояалти хөтөлбөрт нэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 16
Сурталчилгаа

Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХасБанк Red Point урамшууллын оноо цуглуулах лояалти хөтөлбөрт нэгдэж, хамтын ажиллагааны гэрээнд ХасБанкны Иргэдийн банк хариуцсан захирал Г.Цэвэгжав, Петровис группийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал П.Эрдэнэсайхан, Mongol ID компанийн захирал Д.Энхчимэг нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

 

Тус хамтын ажиллагааны хүрээнд ХасБанкны карт эзэмшигчид эхний ээлжинд 100 гаруй худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ ХасБанкны POS машинд картаа уншуулан төлбөр тооцоо гүйцэтгэснээр үнийн дүнгийн 1%-тай тэнцэх Red Point цуглуулах боломжтой болж байгаа юм. Ингэхийн тулд харилцагч гар утсан дахь Red Point аппликейшн эсвэл www.redpoint.mn цахим хуудсаар дамжуулан ХасБанкны картаа бүртгүүлэх шаардлагатай.

Red Point урамшуулалт хөтөлбөр нь анх 2017 оны 4-р сард Петровис группийн хэрэглэгчдэд зориулан гарч худалдан авсан шатахууныхаа үнийн дүнгийн тодорхой хувиар оноо цуглуулан, цуглуулсан оноогоороо олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдруулан худалдан авах боломжийг олгож байсан бөгөөд ийнхүү ХасБанк уг хөтөлбөрт нэгдсэнээр хөтөлбөрийн цар хүрээ улам тэлж байна.

ХасБанкны карт эзэмшигчид эхний ээлжинд Red Point гэсэн тэмдэг бүхий 100 гаруй худалдаа үйлчилгээний байгууллагаас оноо цуглуулж байгаа ч цаашид бүх картаар үйлчлэгч байгууллагыг хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байгааг дуулгая.

Red Point урамшуулалт хөтөлбөрт одоогийн байдлаар 200 орчим мянган хэрэглэгч бүртгүүлж, 8 байгууллагын 242 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 51% хүртэл хямдруулан худалдан авч байна.

ХасБанк орон даяар 89 салбар, 160 гаруй AТМ, 3000 картаар үйлчлэгч гэрээт байгууллагатай бөгөөд өнгөрсөн онд төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын PCI DSS стандартыг нэвтрүүлснээр ХасБанкны төлбөрийн картын систем олон улсын жишигт бүрэн нийцэж, харилцагчийн болон банкны мэдээллийн нууцлал, аюулгүй байдал 100% хангагдсан.

 

Амьдралд – ашид хамтдаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.