2018/12/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,635.88₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
B32
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-21°
03:00
S32
-21°
04:00
S32
-22°
05:00
S32
-22°
06:00
S32
-22°
07:00
S44
-22°
08:00
S44
-22°
09:00
S44
-22°
10:00
S44
-18°
11:00
S44
-16°
12:00
S44
-13°
13:00
S44
-10°
14:00
S44
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хил хязгааргүй интернэт - Орон нутгийн хөгжлийн хурдасгуур

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 13
Сурталчилгаа

Өргөн уудам нутагт, хүн ам нь тархан суурьшдаг манай улсын хувьд өндөр хурдны интернэт бол хөгжлийн хурдасгуур төдийгүй  хот хөдөөгийн ялгааг багасгаж, орон нутгийн иргэд, албан хаагчид цаг алдалгүй мэдээлэл авч, эрин зуунтайгаа хөл нийлүүлэн хөгжих боломжийг олгох чухал шийдэл юм.

 ...Орхон аймагт 110 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч, 24 мянга гаруй тээврийн хэрэгсэл өдөр тутам замын хөдөлгөөнд оролцож байна. Харин тус аймгийн Замын Цагдаагийн тасаг 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, ард иргэд болоод тээврийн хэрэгслийн зорчих аюулгүй байдалд санаа тавьдаг. Тэдний ихэнх нь орон нутгийн замд хяналт шалгалт хийхээр хөдөлгөөнт эргүүл байнга хийдэг байна.

...Сэлэнгэ аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Хүлээн авах-Яаралтай Тусламжийн тасаг жилдээ 7000-8000 хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тус тасагт хамгийн хүнд өвчтэй, яаралтай тусламж  авах шаардлагатай хүмүүс ирдэг учир түргэн шуурхай ажиллаж, бусад нарийн мэргэжлийн эмч нартай саадгүй холбогдох гээд цагтай уралдан ажилладаг алтан гартнууд байдаг.

...Увс аймгийн Халамж Үйлчилгээний хэлтэс зорилтот бүлгийн 37 мянга орчим иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Тэд сум, орон нутагтаа ажиллаж, үйлчилгээгээ хүргэхэд интернэт хамгийн их шаардлагатай. Учир нь иргэдийн мэдээ мэдээлэл, шаардлагатай тоо баримтууд бүгд цахим бүртгэлд байгаа учир интернэтийн хурд унах, сүлжээ тасрах зэрэг нь байнгын бэрхшээл дагуулдаг.

Эдгээр Орхон, Сэлэнгэ, Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг хүн амын төвлөрөл ихтэй, байнгын шилжилт хөдөлгөөнтэй, амьдрал буцалсан аймгуудын нийгэм, олон нийтэд тустай үйлчилгээ үзүүлдэг таван байгууллагад Юнител групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтэн жилийн эрхтэй “Гэр интернэт”-ийн үйлчилгээг хүлээлгэн өглөө.

“Гэр интернэт” нь шилэн кабелийн интернэт хүрэх боломжгүй ч Юнителийн 4G сүлжээ орсон Монгол улсын алслагдмал сум, суурин бүрт өндөр хурдны, хөдөлгөөнт Wi-Fi интернэтэд холбогдох боломжийг олгож буй дэвшилтэт үйлчилгээ юм.

Тус үйлчилгээний талаар, Ховд аймгийн Цагдаагийн газрын иргэд, олон нийттэй харилцах ахлах байцаагч Б.Болормаа хэлэхдээ,

“Цагдаагийн газрын дэргэдэх Түр хамгаалах байр нь  гэрч, хохирогчийг тодорхой хугацаагаар байрлуулаад аюулын зэрэг арилсан үед нь ойр дотныхон нь хамгаалалтад буцаах үйлчилгээг хариуцан ажилладаг нууцын зэрэглэл өндөртэй байгууллага юм. Тухайн байранд байрлаж буй гэр бүлийн хүчирхийллийн хохирогчидтой ажиллах сэтгэлзүйч, ажилтнууд маань интернэтэд холбогдож мэдээлэл авах, мэдлэг чадвараа сайжруулах, хууль эрхзүйн шинэчлэлийг цаг алдалгүй мэдэх зайлшгүй шаардлагатай байдаг. Ажлын маань энэ нөхцөл шаардлагыг Гэр интернэтийн үйлчилгээ бүрэн хангах болсонд баяртай байна.”

Увс аймаг дахь Юнителийн салбарын эрхлэгч А.Нарантуяа

“Бид өөрсдийн аймагтаа олон хүнд хүрч ажилладаг, ачаалал ихтэй, үйл ажиллагаанд нь өндөр хурдны интернэт зайлшгүй хэрэгцээтэй байгууллагуудад бүтэн жилийн эрхтэй буюу 365 хоногтой, 365GB дата, Look TV-ийн 365GB дататай Гэр интернэтийн үйлчилгээг бэлэглэлээ. Манай аймгийн тухайд айл өрх болон жижиг албан байгууллагууд “Гэр интернэт”-тэй болох сонирхол ихтэй байдаг. Тиймээс хэрэглэгчдийнхээ эрэлт хүсэлтийн дагуу “Гэр интернэт”-ийн төхөөрөмж авч, шинэ хэрэглэгч болох хүсэлтэй хүмүүст үнэгүй байгаа гэдгийг дуулгамаар байна.”

 
Увс аймгийн Халамж Үйлчилгээний Хэлтэст “Гэр интернэт” хүлээлгэн өгөв.
 
Ховд аймгийн Түр хамгаалах байранд “Гэр интернэт” хүлээлгэн өгөв.
 
Орхон аймгийн Замын Цагдаагийн тасагт “Гэр интернэт” хүлээлгэн өгөв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x