Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

WE ARE RE/MAX

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн №1 компани RE/MAX Монголд үйл ажиллагаагаа явуулж эхлээд 2 жил гаран хугацаа өнгөрчээ. Жил бүр шилдэг франчайз бизнесүүдийг шалгаруулдаг олон улсын Франчайз байгууллагаас дэлхийн шилдэг франчайз бизнесүүдийн жагсаалтанд RE/MAX 5-р байранд эрэмбэлэгдсэн. 

Өнгөрсөн оны тайлангаар RE/MAX чууд 2017 онд 78 тэрбумын борлуулалттай ажилласан байдаг. RE/MAX тай гэрээтэй ажилладаг 10 үл хөдлөх хөрөнгө тутмын нэг нь борлуулагдаж агентууд, риалторууд өдөрт дунджаар 4 гүйлгээ хийж байсан бол үйл ажиллагааны цар хүрээ нь өргөжихийн хирээр энэхүү статистик үзүүлэлт 2018 оны 1-р улиралд 40% р сайжирчээ. 

Энэ жил үл хөдлөх хөрөнгийн салбарт 150 тэрбум төгрөгний борлуулалттай ажиллахын төлөө зорьж буй энэхүү хөдөлмөрч баг хамт олон зөвхөн 1 р улиралд  27 тэрбумын борлуулалттай ажиллаж нэгдүгээр улиралаа 108% биелэлттэй үдэж байна. 

Энэ нь Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын нийт зах зээлийн 13% орчим юм.  

Дэлхийн стандартыг Монголдоо тогтоохын тулд RE/MAX чууд дэлхийн жишигт хүрсэн багийн систем, технологийн шийдэл, хүчирхэг ноу-хауг ашигладаг бөгөөд 380 гаруй агентууд хоорондоо хамтарч ажиллах боломжыг бүрдүүлдэг Реферрал систем нь амжилтынх нь томоохон түлхүүр юм. 

Сар бүр оффисууд, агентуудын хооронд зохион байгуулагддаг WE ARE RE/MAX арга хэмжээ 2018 оны 4 сарын 9-нд Corporate Hotel & Convention Centre-д өндөр бүтээмжтэй мэдлэгийн богц дүүрэн, хөгжилтэй болж өндөрлөлөө. 

Үйл ажиллагааны эхлэлд 2018 оны тайлан гүйцэтгэх захирал Бүжинлхам танилцуулж, RE/MAX Mongolia Бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Тэмүүлэн амжилтын түлхүүр “Супер сургалт - Нийлмэл эффект” сургалтыг хүргэсэн бол сайхан Америкийн Лас Вегас хотод болсон R4 арга хэмжээнд оролцоод ирсэн риалтор Төрбат,  RE/MAX ын хамгийн анхны агент Мөнгөнцэцэг нар  өөрийн суралцсан мэдлэгээсээ хуваалцлаа.

Гүйлгээ бүрээсээ бид 1$-ийг хандивладаг RE/MAX Foundation нь АШУҮИС-ийн Ботаникт баригдаж буй сургалтын төв эмнэлэгт эхний улирлын байдлаар 3,647,056₮ хандивлаад байна. 

Агент панел хэлэлцүүлэгт гэр бүлээрээ ажилладаг агентууд оролцсон бөгөөд RE/MAX Central оффисын Г.Лхагважаргал түүний гэргий П.Солонго, RE/MAX Realty оффисын Э.Баттулга түүний гэргий П.Отгончимэг, RE/MAX Vip оффисын П.Батхүү түүний гэргий Мөнхцэрэн нар хойморт уригдаж өөрсдийн мэдлэг чадвар, арга барилаасаа хуваалцан маш сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ.

RE/MAX Central Лхагважаргал, Солонго: “Гэр бүлээрээ ажиллах нь үл хөдлөх хөрөнгийн салбарт бүтээмжийг маш их нэмэгдүүлдэг. Солонго маань миний гэрээнүүдийг цэгцлэх, хэрэглэгчидтэй уулзалт товлох, маркетингийн ажлуудыг хийдэг. Харин би хэрэглэгчиддээ байр үзүүлэх, хэлэлцээр хийх, гүйлгээг хаах ажилдаа төвлөрдөг. Манай гэр бүлийн уриа бий. Бид RE/MAX ын хамгийн анхны гэр бүлийн агентууд бөгөөд энэ брэндтэй энэ компанитай ажил амьдралаа холбож олон амжилтанд хүрсэн. Бид RE/MAX ынхаа хамгийн шилдэг баг байхын төлөө хөдөлмөрлөдөг “ 

RE/MAX Realty Баттулга, Отгончимэг “ RE/MAX т би 1 жил хагасын өмнө нэгдсэн бөгөөд түрээсийн зах зээлд илүү төвлөрч ажилладаг байсан. Харин 1 жилийн өмнө буюу надаас 6 сарын дараа нэгдэж худалдааны зах зээлд илүү төвлөрч ажилладаг. Эхнэр маань надаас илүү хурдан энэхүү үл хөдлөхийн салбарт амжилттай ажиллаж эхэлсэн бөгөөд хоёулаа нэгдсэнээр бүүр илүү өндөр бүтээмжтэй ажилладаг болсон доо. Энэ салбарт ажил, амьдралаа балансалж ажиллах нь хамгийн хэцүү зүйл байдаг ч бие биенийгээ маш сайн ойлгож ажилладаг нь бас маш том давуу тал болдог. 4 настай охин маань хүртэл сошиал хуудсаа хөтлөхөд маань тусалдаг гэхээр бид бүх гэр бүлээрээ энэ бизнест ажилладаг даа. RE/MAX тайгаа хамт урагшилж хүрч болох хамгийн том өндөрлөгт хүрнэ. ”

RE/MAX VIP Батхүү, Мөнхцэрэн “ Бид хоёрын хувьд эхнэр маань манай RE/MAX VIP оффист админ менежерээр ажилладаг бол би агентаар ажилладаг. Эхэндээ энэ салбарт зөвхөн томоохон төслүүдтэй ажиллаж, том гүйлгээ гаргаж гэнэт л том орлого олно гэж боддог байлаа. Гэтэл маш их хөдөлмөрлөж, олон хэрэглэгч үйлчлүүлэгчдэд тусалж, өндөр шөнөгүй ажиллаж байж амжилтанд хүрдэгийг ойлгосон. Агент хүн маш завгүй, маш их хөдөлмөрлөдөг. Миний хувьд RE/MAX т ажиллаж эхэлснээс хойш бараг амарч үзээгүй дээ. Эхнэр маань надад маш их тусалж бүхий л зүйлд маань зөвлөж тусалдаг. Энэ салбарын хүмүүсийг магадгүй зарим хүмүүс амархан ажил гэж боддог байх. Амархан ажил гэж хаана ч байхгүй”.

АНУ д төвтэй RE/MAX компани Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар уналтанд орж зогсонги байх үед үйл ажиллагаагаа эхэлж зогсолтгүй урагшилж, олон улсын стандартын олон үйлчилгээг нэвтрүүлж, энэ салбарын хөгжилд өөрсдийн томоохон хувь нэмрээ оруулсаар байна. Бусдын харж чадаагүй боломжыг олж харж энэ салбарт амжилттай ажиллаж буй 23 салбар, 380 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлагч агентуудтай  RE/MAX  ын үйл ажиллагаа, цар хүрээ харилцагч та бүхэндээ улам бүр ойртсоор байна…

www.remax.mn

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.