Хөлбөмбөгийн ДАШТ-ийн Хагас шигшээ тоглолтыг Худалдаа, хөгжлийн банкны Visa карттай хамт
Худалдаа, хөгжлийн банк Visa карт эзэмшигчдийнхээ дунд ОХУ-д болох Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хагас шигшээ тоглолтыг хосоороо үзэх VIP багцын эзэнг тодруулах урамшуулалт аяныг 2018 оны 3-р сарын 26-ны өдрөөс эхлэн 2018 оны 5-р сарын 9-ний өдрийг дуустал зарлаж байна.
Энэхүү аянд Худалдаа, хөгжлийн банкны Visa карт эзэмшигчид болон шинээр Visa карт авч буй харилцагчид хамрагдах бөгөөд шинээр энгийн Visa карт авбал 1 эрх, алтан Visa карт болон лэйди премиум Visa кредит карт авбал 2 эрх, платинум Visa карт авбал 3 эрхийг тус тус олгох юм.
Түүнчлэн Таны Visa картаа ашиглан хийсэн 100’000₮ буюу түүнтэй тэнцэх валютын худалдан авалт бүрт 1 эрх (жишээлбэл Та 1,0 сая төгрөгийн худалдан авалт хийвэл урамшуулалын 10 эрхтэй болно), payWave ашиглан хийсэн 50’000₮ буюу түүнтэй тэнцэх валютын худалдан авалт бүрт 1 эрх тус тус олгогдоно.
Энэхүү VIP хосын багцад:
- Дээд зэрэглэлийн зочид буудал
- Өглөөний цай
- ДАШТ-ийн хагас шигшээ тоглолт үзэх урьдчилан захиалсан билет
- Хуваарьт багтсан тээврийн хэрэгслийн зардал
- Бэлэг дурсгалын зүйлс
- Аялал (группээр)
- Visa урьдчилсан төлбөрт карт
- Онгоцны билетийн зардлууд тус тус багтаж байна.
Харилцагч Та хэдэн эрхтэй болсноо шалгахыг хүсвэл TDB Online үйлчилгээний УРАМШУУЛАЛ цэснээс шалгах боломжтой.
Аяны шалгаруулалтыг 2018 оны 5-р сарын 10-ны өдөр МҮОНРТелевизийн шууд нэвтрүүлгээр шалгаруулах болно.
Хөгжил Дэвшилд Хамтдаа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
