2018/07/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.20₮
B04
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
19°
|
13°
21:00
S102
21°
22:00
S44
20°
23:00
S44
20°
00:00
S44
19°
01:00
S44
19°
02:00
S102
18°
03:00
S32
18°
04:00
S32
17°
05:00
S44
17°
06:00
S44
17°
07:00
S44
18°
08:00
S44
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархлаажуулалт нь жил бүр 2-3 сая хүний амийг авардаг

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хэмжээнд халдварт өвчний эсрэг зарим вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлснээс хойш цагаан цэцэг, халдварт саа өвчин устаж, сахуу, татран, хөхүүл ханиад өвчний тохиолдол сүүлийн 10 жил бүртгэгдээгүй, гахай хавдрын өвчлөл 2 дахин, улаанууд, хепатит а вирүсийн өвчлөл 20 дахин буурсан, 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хепатит в вирүсийн гадаргуугын антиген тээгчийн эзлэх хувь 0,53 хувьд хүрсэн, 2001 оноос улаанбурханы өвчлөл эрс буурч, 2011-2015 онд уг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.

Мөн, улсын хэмжээнд хийгдэж буй товлолын бүх вакцин нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад нийцсэн, аюулгүй, хадгалах /сэрүүн, харанхуй газар, +2ºс–+8ºс-д хөргөгчид/, тээвэрлэх стандартыг /+2ºс–+8ºс, хөлдөөж болохгүй/ бүрэн хангасан байдаг.

Дархлаажуулалт буюу товлолын вакцинжуулалтын талаар буруу ташаа мэдээлэл баталгаагүй эх сурвалжаас олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж байна. Иймд ард иргэд та бүхэн үнэн, зөв мэдээллийг баталгаатай, мэргэжлийн байгууллагын цахим хуудас, холбогдох утсаар лавлахыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс анхаарууллаа. 

 

 

x