ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингисээс хойших 30 дугаар үеийн Сартуул угсаатны тухай номыг кирил бичигт хөрвүүлэн архивт хадгалууллаа"

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Түүхийн судалгааны бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. 

 Доктор Г.Пүрэвдорж ""Сарт гол Цэцэн Вангийн шашдир оршвой" ном болон түүнийг дагалдах түүхийн үндсэн хоёр эх бичиг болох Сартуул цэцэн вангийн хошууны тайж нарын угийн бичиг, Цэцэн сартуул вангийн хошууны хүн амын 1929 оны тооллогын эх материалыг Архивын газарт кирил бичигт буулгасан эх хувийг нь хүлээлгэн өгч байна. 

Энэхүү номуудад Чингисээс хойших 30 дугаар үеийн Сартуул хошууны ноёд тайж нарын угсаа гарвал, хүн зоны тоо бүртгэл, нутаг усны нэршлийн тухай өгүүлсэн" гэлээ. 

Түүхийн өв санг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад хувь нэмрээ оруулж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Академич Г.Чулуунбаатар "Шинжлэх ухааны академи, Үндэсний Архивын газартай хамтран нэгэн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байна.

Доктор Г.Пүрэвдорж өөрийн үндсэн ажлын хажуугаар байгаль, хүн ардыг судлах Монгол хүний эргэлзээ сонирхлынхоо дагуу "Сарт гол Цэцэн Вангийн шашдир оршвой" нэрт цогц бүтээлийг олон жилийн судалгааныхаа үр дүнд бүтээсэн байна.

Энэхүү бүтээлийг крилл бичигт буулгаснаар Архивт хадгалагдаж байгаа түүхийн үнэт өв санг эрдэм шинжилгээний эргэлтэд шуурхай оруулах, олон нийтэд түгээн сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Түүх угсаатны зүйн судалгааг хийхдээ арга зүйн хувьд шинэлэг хэлбэрийг ашигласан нь ололттой юм" гэлээ. 

Завхан аймагт Сартуул угсааны хүмүүс оршин суудаг 11 сум бий

 
Гэрэл зургийг mpa.mn

Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн зөвлөх Ч.Эрээнзэндавга "Ном бол чухал баримт бичиг. Өнөөдрийн Архивын Ерөнхий Газарт хүлээлгэн өгч байгаа номууд нь гурван боть. Монгол Улсын нэг хэсэг Сартуул хошууны тухай янз бүрийн яриа байдаг.  Сартуулууд бол Монгол угсаатан бөгөөд Алтай хязгаараас нааш Завхан гээд хангай нуруунд суурьшиж байсан бүлэг хүмүүс. 

Одоогоор Завхан аймагт Сартуул угсааны хүмүүс оршин суудаг 11 сум байгаа. Сартуул хүмүүсийг суурьшмал уу, нүүдлийн хүмүүсийн гэдгийн ялгааг "Сарт гол Цэцэн Вангийн шашдир оршвой" номын нэгдүгээр ботид гаргаж өгсөн.

Хоёрдугаар ботид Сартуул хошууны мянган тайжийн тухай гарна. Гуравдугаар ботид 1929 оны Сартуул хошууны хүн ам, малын тооллогын тухай мэдээлэл багтсан. Энэхүү ном нь дараагийн үеийнхэнд судалгааны эх сурвалж болох чухал баримт бичиг юм" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Н.Гүржав [202.179.21.214] 2024/2/4
Эдгээр ноиыг яаж олж авах бэ. туслаач
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.244] 2018/3/12
Энэ судалгаа хэнд хэрэгтэй юм бэ 28 жил чингис ярилаа одоо болоо юм биш үү дэлхий мэддэг болсон бид мэддэг боллоо хөшөө барилаа тэмдэглэдэг өдөртөй боллоо шагандаг шагналтай боллоо одоо яах гээд байгаа юм бэ угсаагаар хэрэлдүүлэх нь дээ
0 | 3 Хариулах
Зочин [111.56.41.83] 2018/3/12
Ulamjilalt Mongol bichgee meddeg baisiin bol ingej uilee uzehguu shd !!! uurinhu yumiig busdiin bichgeer uzeh gej yutai haramsal,yuutai gonig wee .....
1 | 0 Хариулах
Hangai [126.152.75.212] 2018/3/12
Яаг үнэн! Эхээрээ дээр байсан юм. Ядаж л сонирхсон залуучууд нь энэ тухай унших гэж Монгол бичгээ сурах байсан юм.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.169.58] 2018/3/12
huvsguld sportiinhon ih huuhenddegiin maa
0 | 0 Хариулах
zochin [120.142.31.236] 2018/3/12
sartuulni ch bai dorvodni ch bai adilhan mglchuud baij yundaa bas hemlelden be hujaa oros bich bol boloo ym bichuu
3 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2018/3/12
Аль хэр их хэмжээний юм уншиж судалсан хүмүүс үзэл бодлоо илэрхийлдэг юм бол?
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/3/12
guee tegeed monogl ulsiin irgediig yalgavarlan uzeed baigaa yumu tegj yarih yum bol tuvduus irsen manjaas irsen genetikiin huvid urd zugiin tsustai humuus ten hagas n baina bugdiig n genetikiin shinjilgee hiigeed hen n henbe geed gargay l da tegvel gants sartuul ru dairaad baih yum tuvdiin tsagaachid mongold asar iheer suurshisaniig yu gehev ted nariig tanihad ih amar goltsuu namhan nuruutai bor aristai har ustei har nudtei humuus baidag
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.155] 2018/3/12
Манайхны "цэвэр цус"-ны тухай утга учиргүй их ярианаас болоод энэ Сартуулууд ингэж их яаран сандран өөрсдийгөө "цэвэр Монгол" гэж батлахаар яарч байгаад гайхах юм алга. Уг нь одоо генийн аргаар хэн хэдэн хувийн аль үндэстэн угсаатанд хамаарахаар болсныг нарийвчлалтай гаргаж болдог болсон цаг шүү дээ. Цэвэр Монгол биш байсан ч эмзэглээд байх зүйл биш юм л даа, учир нь бид бол өвөг дээдсийнхээ байлдан дагууллын буянаар хамгийн их цус холилдсон ард түмэн. Тэр утгаараа генийн шинжилгээгээр "Монгол" хүмүүсээс монгол шинж нь үсрээд л 70-80%-тай гардаг юм байна лээ. Даанч манай харанхуй мунхаг хүмүүсийн цэвэр Монгол болох гэсэн хийрхлийн үр дүнд хүмүүс өөрсдийн угсаа гарлаасаа ичдэг болчихоод байгаа юм. Завханы Сартуулууд гэхэд ногоон, шар нүдтэй, андашгүй байдаг нь бас нэг юм хэлээд л байдаг.
3 | 3 Хариулах
зоригт [66.181.161.13] 2018/3/12
Ногоон шар нүдтэй ч гэх шиг амны зоргоор бүү чалч.Ураг удмаа судлах нь чамд ямар гай болов. Харин чи өөрийгөө хужир мөн бишийг ээ судалсан нь дээр байлгүй.
2 | 2 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/3/12
harinch jinhene altan urgiin humuus iluu europjuu gentei baisniig sayahnii arheologiin sudalgaagaar solongos mongoliin hamtarsan sudalgaagaar gargasan jinhene tsever tsusnii mongol hun hezeech bor aristai hav har nud ustei baidaggui yum herev zee har us har nudtei bol urd zugiin geni baigaagiin shinj
1 | 2 Хариулах
Зочин [202.21.106.111] 2018/3/12
Узбекууд тэндээ найман, хэрэйд, жалайр, олхонууд гээд овогт хамаардаг юм байна лээ. Яг казакууд шиг. Тэд монгол уу?
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.105] 2018/3/12
Монголын түүхийн арвин их баялаг түүх олон байдаг шүү дээ хэлмэгдүүлэлтийн үед маш олон чухал архив бүтүүлэг бичиг үсгийн учир мэдэхгүй хүмүүсийн гараар устгуулсан байдаг.миний Монголын түүх арвин эх сурвалжуудаар баян даа.Дайн ч мунхаг хүмүүс маш олон одоогийн нийгэмд маань түүхээр ээ хүмүүжүүлэх үйл явц хэрэгтэй дээ
1 | 0 Хариулах
ТҮҮХЧ [59.153.115.242] 2018/3/12
БУРХАНГҮЙ ГАЗРЫН БУМБА ГАЛЗУУРНА ГЭЖ...САРТУУЛУУД ДУНДАД АЗИАС ТЭР ДУНДАА УЗБЕКУУД ГОЛДУУ АЯН ДАЙНЫ ОЛЗ БОЛЖ ИРСЭН ХҮМҮҮСИЙН ҮР САД ШҮҮДЭЭ?!!
1 | 2 Хариулах
зоригт [66.181.161.13] 2018/3/12
Ингэж л донгосоод байдаг юм. Тийм учраас нэгдсэн ойлголттой болох үүднээс судалгаа хийж байгаа.Юунд эмзэглээв
4 | 0 Хариулах
Зочин [103.10.20.34] 2018/3/12
Yu geed balairaad bgan Sartuul gedeg chin Chingisiin baildan daguullataas umnu bsan.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.22.122] 2018/3/12
Эвий энэ амьтан өрөвдмөөр юмаа кино бага үзэж бай кккк
0 | 0 Хариулах
Зочин [103.14.38.130] 2018/3/12
Түүхч минь нэрээ бүтээлтэйгээ бичвэл сайн сан.
0 | 0 Хариулах