Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 21 дүгээр хуралдааны үйл ажиллагаа өчигдөр (2018.02.26) ОХУ-ын Москва хотноо эхэллээ. Энэ сарын 26-28-нд үргэлжлэх Засгийн Газар Хоорондын Комисс /ЗГХК/-ын хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.
Түүнчлэн Монгол, Оросын ЗГХК-ын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын шинжээчдийн түвшний хуралдаан, Үндэсний хэсгийн дарга нарын уулзалт, Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын 5 дугаар хуралдаан болно.
ЗГХК-ын 21 дүгээр хуралдаан энэ сарын 28-нд болох бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нарын ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалт, комиссын нэгдсэн хуралдаанаар үргэлжилнэ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!