Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 6,000 орчим үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Тэдний мэдээллийг нэгдсэн санд оруулж, түүнд үндэслэн үйлдвэрлэгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх, дэмжлэгийг оновчтой зохион байгуулах зорилгоор аж үйлдвэрийн салбарын Цахим мэдээллийн санг Монголд анх удаагаа бий болгоод байна.
Иргэд, ААН-үүд цахим мэдээлийн санд www.industry4.nda.gov.mn хаягаар орж бүртгүүлж болох аж. Ингэхдээ тухайн аймаг, нийслэл, сум, дүүраг, баг, хороонд томилгодсон ажлын хэсгээс холбогдож хамтран бөглөх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|