ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

ikon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:43 минутад хувийн 52.6 ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад гишүүдийн 65.9 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа.

Улсын Их Хурлын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон.

 
Гэрэл зургийг mpa.mn

Гэвч нэг талаас Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл тогтвортой өсөж, татварын бааз суурь тэлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх идэвх, санаачилга дээшилж байгаа, нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш ойрын ирээдүйд харьцангуй тогтвортой, өндөр байх төлөвтэй байгаа нь манай улсын эдийн засаг, төсөвт эерэг нөлөө үзүүлэхээр байгаа тул иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах татварыг нэг шатлалтай болгож, эдийн засаг дахь татварын ачааллыг бууруулж, татварын системийг энгийн, ойлгомжтой болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь бизнесийн хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байрыг шинээр бий болгох, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлууллаа.

Уг хуулийн төсөл батлагдсанаар цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээ нэг шатлалтай, 10 хувь болж байгаа юм.

Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурал болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан 2018 оны улс, орон нутгийн төсвийн орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг батлагдсан хэмжээнээс нэмэгдүүлэх бүхий л боломжит арга хэмжээг авч, улс, орон нутгийн төсвийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгахаар уг тогтоолын төсөлд заажээ.

Уг тогтоолыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ. Дараа нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн тул Улсын Их Хурлын гишүүн С.Жавхланг дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн А.Ундрааг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар боллоо.

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, Байнгын хороодын хуралдааны дараа үргэлжлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.99.42] 2018/2/3
getel bodit baidal ymar baigaag medej bga bailguidee erh bish mongol hun ta
0 | 0 Хариулах
Зочин [202.21.99.42] 2018/2/3
uul n ter huseed bgaa delhiin jishig tatbar abah gej bga bol delhiin jishigt niitsen ajliin bair, delhiin jishigt niitssen tsalin hangamjiin burduulj bololtsoog n hangaj baij ter tatbaraa abdag ym shdee. mon delhiin jishigt niitsen ajliin bair hunii eruul mended anhaarch ajliin nohtsoliig hangaj baij tetgeberiin nasiig nemdeg ym shdeee uul n
0 | 0 Хариулах
Зочин [202.21.127.130] 2018/2/2
Уул нь нэг зүтгэснээрээ дэлхийн жишгээр шаталсан тогтолцооруугаа л явах ёстой байсан юм.
0 | 1 Хариулах
Зочин [193.57.67.241] 2018/2/2
Үхсэн элэнцэгний дэлхийн жишиг. Татварт дэлхийн жишиг гэж байдаггүй юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.6] 2018/2/2
Хэрэгжиж эхлээгүй хуулиа болиулсанаар иргэдийн бодит орлого нэмэгдэнэ гэнэ. НДШимтгэлээ нэмсэнээ мартсан уу? Уншигчдыг тэнэг гэж бодох нь арай дэндүү юм.Тэтгэвэрт гарах нас нэмээгүй гэж сүр дуулиантай мэдэгдэж харин тэтгэвэр бодох хугацааг дараалсан 5 жил биш 7жил болгох гэж байгаагаа дуулгахгүй юм.Ард иргэдийн цалин ямар бага байлаа, ядаж 2020 оноос хойш 7 жил болгох хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [103.50.207.111] 2018/2/2
MAN hiih ajilgui YAJ hiihee ch medehgui dufff.
1 | 0 Хариулах
Зочин [203.29.78.147] 2018/2/2
Худлаа шоу, хуулинд өөрчлөлт орууллаа ч гэх шиг. Өөрсдийнхөө нэмснийг хуучин хэвэнд нь буцааж оруулж байгаа гэдгээ тодотговол таарна. Одоо аягүй бол татварыг бид нар буулгасан гэсэн "ардын баатар"-уудын нэр зүүх юм байна л даа.
2 | 0 Хариулах
Зочин [212.34.228.242] 2018/2/2
Osoj ondiih gj yadaj baigaa dyndaj davhargaa demjsen zow shuudver gargajee
1 | 1 Хариулах
Зочин [202.131.228.118] 2018/2/2
Салхи хаашаа салхилна тэр зүгрүү л хийсэх юм даа чааваас, буцаад бууруулж байгаа нь зөв боловч анхнаасаа ийм шийдвэр гаргахдаа анхаарах естой !!!!!!!!!!!!!
1 | 0 Хариулах