2018/05/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.95₮
B30
УЛААНБААТАР
27°
|
11°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
B28
УЛААНБААТАР
10°
|
06:00
S44
07:00
S44
12°
08:00
S32
16°
09:00
S32
19°
10:00
S32
22°
11:00
S32
24°
12:00
S32
25°
13:00
S32
26°
14:00
S32
26°
15:00
S32
27°
16:00
S32
26°
17:00
S32
26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Тогтохбаяр: Хөдсөн дээлтэй эртний булшны хөрсөн доорх тал хэсэг нь ил харагдсан байгаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN

Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрээс эртний хүний булш олджээ.

Энэ талаар тус сумын Засаг дарга Ч.Тогтохбаяртай утсаар холбогдож тодрууллаа.

Тэрбээр "Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэр Шүдэн уул нэртэй газраас эртний хүний булш олдсон нь үнэн. Энэ газар нь ОХУ,  Тувагийн хилийн зурваст байдаг.

Давсны уурхайд ажиллаж байсан иргэд бидэнд өчигдөр мэдээлэл өгсөн. Энэ дагуу Цагдаагийн байгууллагынхантай сумын удирдлагууд газар дээр нь очиж үзлээ. Одоогоор тус газрыг хамгаалалтад аваад байна. 

Хөдсөн дээлтэй булшны хөрсөн доорх тал хэсэг нь ил харагдсан байдалтай байгаа. Хажуугаар нь нэг ч хадаас ороогүй модоор хийсэн алх, лантуу, малын ноосоор хийсэн ташуур байсан. 

Цагдаагийн байгууллагынхан үзлэг шалгалт хийж дуусаад одоо БСШУСЯ-ны Соёлын өвийн санд хандах гэж байна" гэлээ.

x