УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлэхээр боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ч.Улаан, Л.Энх-Амгалан нар УИХ-ын дэд даргад нэр дэвшихээр өрсөлдсөн байна. Ингээд нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 63 гишүүний олонх нь Л.Энх-Амгаланг дэмжжээ.
Нэр дэвшигч Л.Энх-Амгалангийн намтартай танилцана уу?
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга
Төгссөн сургууль, мэргэжил
- 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
- 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
- 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал
- 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
- 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
- 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
- 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
Шагнал
- 2005 онд Алтангадас одон
- 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Гадаад хэл
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!