Монголбанкнаас өнөөдөр сар бүрийн статистик танилцуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. 2017 оны есдүгээр сард нийт зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас 0.9 нэгж хувиар буурч 6.2 хувьд, чанаргүй зээлийн хувь өмнөх сараас 0.1 нэгж хувиар буурч 8.7 хувьд хүрчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн 81.6 хувь, чанаргүй зээлийн 79.4 хувь нь хувийн байгууллагад олгосон зээл байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!