Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжинд хамтдаа саналаа өгцгөөе!

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр Ц.Энхжин тодорсон билээ. Жил бүрийн Дэлхийн мисст оролцогчдын дунд "Multimedia" шалгаруулалт явагддаг. Шалгаруулалтад амжилттай оролцохын тулд "Mobstar" аппликейшнээр олон санал авах ёстой. Одоогоор "Multimedia" шалгаруулалт эхэлсэн бөгөөд Монголын мисс Ц.Энхжин 97 дугаар байрт явж байгаа тул дэмжлэг хэрэгтэй байна. 

Тиймээс Монгол хүн бүр Ц.Энхжинг дэмжиж саналаа өгөхийг уриалъя. Өнгөрсөн жилийн мисс А.Баярцэцэгт Монголчууд олноор саналаа өгч, амжилттай оролцож байсан билээ. 

САНАЛ ӨГӨХ ЗААВАР:

Mobstar аппликейшнийг татаж авах-> Facebook эсвэл Google хаягаар нэвтрэх-> Search хэсэгт Enkhjin Tseveendash гэж бичиж хайх-> Enkhjin Tseveendash хаяг гарч ирмэгц хуруугаа баруун тийш эргүүлэн саналаа өгөх. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.