ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчингийн хэрэгт сэжиглэгдсэн Монгол залуугийн тухай Японы хэвлэлүүд мэдээлж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Үдшийн цагаар гудамжинд явсан эмэгтэйг хүчирхийлэх гэж оролдсон Монгол залуугийн тухай Японы хэвлэлүүд өнөөдөр мэдээлж эхэлжээ.

Токиогийн Эдогава дүүрэгт орой гэр рүүгээ харьж явсан 20 орчим насны эмэгтэйд халдаж, хүчирхийлэх гэж оролдохдоо биед нь гэмтэл учруулсан хэрэгт сэжиглэн түүнийг баривчилснаа Токио хотын цагдаа мэдээлсэн байна.

Сэжигтэн хэрэг гарах үед согтуу байснаа байцаалтын үеэр хүлээн зөвшөөрсөн гэжээ.

 

Эх сурвалж: news24.jp