Замын цагдаагийн газраас хурд хэтрүүлсэн болон улаан гэрлээр уулзвар нэвтэрсэн, түр зогсох хориотой газар зогссон зэрэг замын хөдөлгөөний зөрчлийн талаарх мэдээллийг www.torguuli.mn сайтаар дамжуулан иргэдэд хүргэдэг болоод хоёр жил орчим болж байна.
Өмнө нь иргэд тус сайт руу хандаж торгуулийн үлдэгдэл байгаа эсэх, байгаа бол аль банкны ямар дансанд торгуулийн мөнгөө тушаах тухай мэдээлэл авдаг байсан бол харин одоо торгуулиа шууд онлайнаар төлөх боломжтой болжээ. Иймд жолооч та өөрт хамгийн тохиромжтой санхүүгийн хэрэгслийг сонгон, дараах үйлдлийн дарааллаар торгуулиа төлснөөр цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой юм.
КАРТААР ТӨЛӨХ
ДАНСААР ТӨЛӨХ
САЛБАРААР ТӨЛӨХ
Дурын салбартаа очин жолоочийн үнэмлэхний дугаар эсвэл тээврийн хэрэгслийн дугаараа хэлэн торгуулиа төлөх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!