Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн анхны үл үзэгдэгч цамхаг Өмнөд Солонгост баригдана

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 9 сарын 18
IKON.MN
Зураг зураг
"Tower Infinity" хэмээн нэрлэгдэж байгаа дэлхийн хамгийн анхны үл үзэгдэгч цамхаг

БНСУ-ын Сөүл хотод удахгүй  баригдах энэ цамхгийг та олж харж чадахгүй ч байж магадгүй. Учир нь 450 метр орчим өндөртэй, "Tower Infinity" хэмээн нэрлэгдэж байгаа уг барилга дэлхийд хамгийн анхны үл үзэгдэгч технологитой байх ажээ.

Сөүлд 450 метр орчим өндөртэй, "Tower Infinity" хэмээх дэлхийд хамгийн анхны үл үзэгдэгч технологитой цамхаг тун удахгүй баригдах нь.

Энэхүү барилга нь LED гадаргуутай байх юм байна. Түүнээс гадна ар талдаа бүрэн камержсан байх бөгөөд ар талынх нь орчны дүрсийг нөгөө талдаа шууд дүрслэх тул яг л тунгалаг, нэвт харагдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Нэгэнт ийм LED дэлгэцүүдээр бүрхэгдсэн тул зарим үед сурталчилгаа видео гаргах, үйл явдлыг шууд дамжуулах боломжтой. Энэ дүрслэх систем нь унтарсан тохиолдолд ч барилга бүрэн шилээр хийгдсэн байх тул мөн л нэвт харагдах гэнэ.

Энэ барилгад усан хүрээлэн, кинотеатр, ресторанууд байрлана

Бүхэлдээ зугаа цэнгээний үйлчилгээний зориулалттай энэ барилгад усан хүрээлэн, кинотеатр, ресторанууд байрлана.

Барилгын ажлыг АНУ-д төвтэй "GDS Architects" компани гүйцэтгэж байгаа бөгөөд дуусах хугацаа нь тодорхойгүй байгаа аж.