ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Галт тэрэгний тасалбарыг онлайнаар захиалах үйлчилгээг олон нийтэд танилцуулна

ikon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, санал бодлыг нь сонсох зорилгоор энэ сарын 24-25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, УБТЗ ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Автотээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Далайн захиргаа болон салбарын төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа, ажлын үр дүнгээ танилцуулахаас гадна иргэд олон нийтэд чиглэсэн үйлчилгээг хөнгөлөлттэй, түргэн шуурхай үзүүлнэ.

Тухайлбал: 

  • Техникийн хяналтын үзлэг оношлогоо хийж зөвлөгөө, зааварчилгаа өгөх
  • Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох
  • Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх зэрэг автотээврийн чиглэлээр үйлчилгээ мэдээлэл авах боломжтой юм.
Мөн мэргэшсэн жолоочийн шалгалт, лавлагаа өгөх, онлайн тасалбар борлуулалтын системийн үйл ажиллагаатай танилцах, улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаарх мэдээллийг нэг дороос цогцоор нь авч болно.

Түүнчлэн МИАТ ТӨХК-ийн катеринг буюу хоолны үйлчилгээний амталгаа, билет захиалгын үйлчилгээг авахаас гадна АН-2, ТВС-2 зэрэг онгоцууд тус өдөрлөгийн сонирхолтой үзүүлэнгийн нэг болох аж.

Мөн хуучин автомашин, шинэ техник технологийн үзэсгэлэн гаргаж, хонжворт сугалааны үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн УБТЗ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай галт тэрэгний талаарх танилцуулга хийнэ.

Түүнчлэн галт тэрэгний тасалбарыг онлайнаар захиалах үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна.

 

Эх сурвалж: ЗТХЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Мики [103.26.195.66] 2019/10/27
Энэ ямар ч ойлгомжгүй бүдүүлэг болхи апп бна нэг талдаа 2 талдаа гсн сонголт бхгүй он сар соголт хийж болохгүй ийм юм хийхээсээ ичмээр юм энийгээ сайжируулж болдгүй юмуу
0 | 0 Хариулах
Bvrewsvren [66.181.160.99] 2018/8/7
Zahaalaga
0 | 0 Хариулах
Orj chadsangui [27.123.212.129] 2017/8/17
Танай онлайн захиалгаар билет захиалах гээд чадсангүй. Ойлгомжгүй, зорчигчийн тоог сонгох гээд болохгүй нэг л гэж гараад байдаг юм бна шдээ. Нэвтэрсний дараа гэх юм яаж нэвтрэх тухай нь тайлбар ч байхгүй. Та нар автобусны билетийг онлайнаар захиалдаг шиг болгож болохгүй юу. Тэгээд билетээ хэвлэж аваад барьж очиж сууна ч гэх шиг. Тэр бүр хэвлэж чадах хүн хаана байна вэ. Ямар ч амьдралгүй зүгээр л реклам төдий юм биш үү.
4 | 0 Хариулах
Зочин [103.229.120.38] 2017/5/15
Галт тэрэгний цагийн хуваарь сонголттой болмоор юм.Тэр рейлбусаа ойрын рест явуулмаар юм.Баянбуурал амралт хүртэл байнга ачаалалтай байдаг зуны цагт ядаж амралтын өдрүүдэд ядаж 2 3 удаа явмаар юм.Цаашаа Түнхэл хүртэл байгаль сайтай 5 дахь өдөр тараад явдаг бол их л олон салхинд гарна даа.Тэр чинээгээр бүс нутаг ч хөгжинө ш дээ.
1 | 0 Хариулах
n [124.158.107.17] 2017/5/16
end bicheed yaah ve gej
0 | 2 Хариулах
Zochin [139.5.218.82] 2017/5/15
Interneteer onlainaar bilet avay haygaa bicheech
2 | 7 Хариулах
josh [202.72.244.198] 2017/5/15
eticket.ubtz.mn
2 | 6 Хариулах
Зочин [202.21.96.134] 2017/5/16
zawaan site bna
1 | 0 Хариулах
Хаха [49.0.212.83] 2017/5/15
Энэ үйлчилгээг авах гээд интернет орох уу? Эсвэл хурдхан очоод авчвал дээр үү? Хөдөөнийхөн хэрэглэж чадах уу? Шал тэнэг үйлчилгээг шал буруу үед шал далий л яааж байна даа!
1 | 8 Хариулах
чи өөрөө тэнэг [202.131.226.86] 2017/5/15
Онлайнаар захиалбал цаг хугацаа, мөнгө хэмнэнэ, Хөдөөнийхөн чадахгүй бол хүүхдүүдээрээ захиалга хийлгэж болдгийн байгаа биздээ. Хөгжилгүй юм бичихийн.. муу ухна
2 | 1 Хариулах
Чи өөрөө хэн бэ [27.123.212.129] 2017/8/17
Хөдөөнийхөн гэж хүн биш юм уу. Захиалга хийх гээд ч танай ойлгомжгүй үйлчилгээг та ч өөрөө бараг ойлгож чадахгүй байх. Хэдэн хүнд онлайн үйлчилгээ хийсэн юм бэ байхгүй харагдахгүй л байгаа шдээ. Хүн гар утаснаасаа билетээ захиалж болно тэгээд хаана хэвлэх юм бэ? Бас 5 минутын дотор төлбөрөө хийсэн байх ёстой ч гэх шиг шал тэнэг тэнэг юм биччихсэн ёстой бөөн хүнд суртал чирэгдэл байна шүү.
0 | 0 Хариулах
Интернет [103.229.123.91] 2017/5/15
Эргүү ОРК
0 | 1 Хариулах
Зочин [150.129.142.127] 2017/5/16
20-r zuunii buduuleg haranhuin uldegdel! Medrel ork!
0 | 2 Хариулах
Зочин [203.169.49.95] 2017/5/15
Энэ үйлчилгээг 10 жил хүлээж байна. Монголын төмөр зам 21-р зууны үйлчилгээгээс олон арван жил хоцрогдсн хэвээр байна. Хир зэрэг найдвартай ажиллаж байгаа юм бол Вэб хуудас нь хаа байна?
8 | 0 Хариулах
josh [202.72.244.198] 2017/5/15
eticket.ubtz.mn
2 | 4 Хариулах
Зочин [202.179.31.28] 2017/5/15
Би мэдэхгүй байна уу эсвэл угаасаа байдаггүй юу? Галт тэрэгний явах хуваарь харах гэсэн байдаггүй. Билетний үнэ гэх мэт бол наад захын юм баймаар. Интернет эгчээсээ асуухаар байхгүй.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.183.138] 2017/5/15
чи мэдэхгүй байна
0 | 1 Хариулах
Зочин [202.179.31.28] 2017/5/15
Bi medehgui ch интернет эгч юуг ч мэдэж л байдаг гаргаж ирээд л өгдөг. Ганцхан монголын төмөр замын билет цагийн хуваарь нь гарч ирдэггүй. Нааадах хуудас чинь зүгээр л монголчуудыг доромжилсон хуудас байна. Орчин үед хэн тэгж бильтээ зардаг юм.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.28] 2017/5/15
интернетээр хайхаар шууд гарч ирэхгүй бол хаягийг нь би хаанаас хайж олох уу?
0 | 3 Хариулах