2014 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сур харваа Халх сурын харваагаар үргэлжилж байна.
Халх сурын харваанд эрэгтэй 280, эмэгтэй 80 харваач оролцож байна. Харваачид тэмцээний туршид 40 сум тавих бөгөөд өчигдөр хана харвааны 16 сумаа тавьсан байгаа. Иймд өнөөдөр үлдсэн дөрвөн сумаа тавьснаар хана харвааны адаг өрөг өндөрлөх учиртай.
Харин хасаа харвааны 20 сумыг өнөөдөр тавих нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь энэ өдрийн харваа цагаасаа нэлээд хожимдоэ хэлсэн тул, өнөөдөртөө амжихгүй байж мэднэ хэмээн сур харвааны зохион байгуулагчид мэдээллээ.