ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 30 орноор аялсан "Морьтны гайхамшиг"-ийн түүхийг дэлгэжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 19
iKon.MN

Монгол Улсын циркийн хөгжлийг дэлхийн хэмжээнд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан МУГЖ Д.Норовцэрэн агсны 90 насны ой, түүний үүсгэн байгуулсан  "Морьтоны гайхамшиг" морин циркийн үзүүлбэр мэндэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна.

Тэгвэл энэхүү түүхэн ойд зориулсан фото зургийн болон МУГЖ Д.Норовцэрэн агсны эдэлж хэрэглэж байсан хувцас, эмээлийг дэлгэн харуулсан  "Морьтоны гайхамшиг" үзэсгэлэн Монголын театрын музейд гарлаа. 

Үзэсгэлэнд 200 гаруй гэрэл зураг, 20 орчим хувцас хэрэглэлийг дэлгэсэн байсан.

Монголын Циркийн урлагт бүхий л амьдралаа зориулсан МУГЖ Д.Норовцэрэн нь 1961 онд агаарын үзүүлбэрийг анх удаа толиулсан уран бүтээлч юм. Тэрээр 1971 онд Циркийн ордон барих санаачлагыг гаргасан бөгөөд 1974 онд “Нарлаг Монголын моринд гарамгай залуус” бүтээлээ үзэгчдэд толилуулсан гэдэг.

Ингээд 1975 онд дэлхийд гайхагдсан “Морьтны гайхамшиг” үзүүлбэрээ тавьж, монголчуудын моринд эрэмгий гэдгийг дэлхийн 30 гаруй орны үзэгчдэд харуулжээ. 

30 орноор аялсан "Морьтоны гайхамшиг" үзүүлбэрийн түүхийг дэлгэсэн тус үзэсгэлэн иргэдэд үнэ төлбөргүй бөгөөд маргааш өдөрлөх аж.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16