ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гретел, Баян, Улла гурвыг говьд нутагшууллаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 8
iKon.MN

- Говийн бүсэд гурван тахийн гүүг нутагшууллаа -

Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн “Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” хэмээх төслийн хүрээнд 4 дэх тээвэрлэлтээ амжилттай хэрэгжүүллээ. 

Кбелийн онгоцны буудлаас Тахийн талд морьдыг гаргах хүртэлх тээвэрлэлт 24 цаг 10 минут үргэлжилжээ. КАСА агаарын хөлөг урьдчилан төлөвлөсний дагуу Прагийн цагаар 08.25 буюу орон нутгийн цагаар 13.25 цагт Монгол Улсад газардсан. 

Тээвэрлэгдэж ирсэн Гретел, Баян, Улла хэмээх 3 тахийн гүү тээвэрлэлтийг аливаа нэгэн асуудалгүй даван туулж хайрцагнаасаа аюулгүй гарцгаажээ. 

Прагийн амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобек “Өмнөх тээвэрлэлтүүдийн явцад гүүнүүдийг гол төлөв нэлээд шөнө орой болсон хойно гаргадаг байсан” хэмээн энэ жилийнхээ амжилтаараа бахархан ярьж байв. 

Ирэх хэдэн сарын туршид тахийн гүүнүүд дасан зохицох хашаанд үлдэж Монголын уур амьсгалд дасах юм. Онгон байгаль руу нь эхний өвлөө давсны дараа суллаж тавих юм байна. 

 Гэрэл зургийг: Петр Ёосек /Прагийн амьтны хүрээлэн/

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг