Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Наадмын тасалбар авах гэж....

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 7
iKon.MN

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх тасалбар өчигдрөөс эхлэн худалдаанд гарсан билээ.

Тасалбарыг Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж байгаа. Үнийн хувьд Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөгийн үнэтэй.

Наадмын нээлт үзэх гэсэн иргэд тасалбар авах гэж нилээд юм болж байна. Өглөө 08.35 цагийн үед Соёлын төв өргөөний кассанд урт дараалал үүсчихсэн цагдаа нар зохицуулж байсан.

Харин өдөр 11.00 цагийн үед иргэд хэрхэн дугаарлаж байгааг зургаар харуулъя.