“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014” форум өнөөдөр Их тэнгэрт эхэллээ. “Монголын эдийн засгийн форум” ТББ-аас энэхүү форумыг зохион байгуулж буй аж.
Форумыг нээж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг бүх салбарт татах зорилгоор энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Дээд хэмжээний уулзалтад Австрали, БНХАУ, ХБНГУ, Энэтхэг, Япон, ОХУ, АНУ зэрэг 20 гаруй орны хөрөнгө оруулагчид оролцохоор бүртгүүлжээ.
Дотоодын хөрөнгө оруулагчдаас “Цагаан суварга”, “Занаду Майнс”, “Номадс”, “Гацуурт” зэрэг компаниуд оролцож байгаа аж.
Гадны хөрөнгө оруулагчдад төмөр зам, Тавантолгой цахилгаан станц, мах боловсруулах үйлдвэр, Эгийн голын усан цахилгаан станц, хурдны зам болон цементийн төслүүдийг танилцуулах юм байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!