Энэ жилийн наадамд 2.2 тэрбум төгрөг гаргаж байгаа. Хөрөнгийн тодорхой хэсгийг Төв цэнгэлдэх болон Хүй долоон худгийн бүтээн байгуулалт, тохижилтод зарцуулж эхэлсэн.
Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сандалыг сольж, шинээр 13 мянган ширхэг сандал суурилуулахаар болсон байна. Гэсэн хэдий ч уг ажил өчигдрийн байдлаар хараахан эхлээгүй байсан ч хариуцан ажиллаж байгаа албаныхан ирэх сарын 8-н гэхэд дууссан байна гэж Хотын дарга Э.Бат-Үүлд хэлж байлаа.
Дашрамд дурдахад, 2020 он хүртэл хэрэгжих “Монгол наадам” цогцолборын хүрээнд Төв цэнгэлдэхийн шинэ байрыг Хүй долоон худагт барих бөгөөд хуучин цэнгэлдэхийг соёл, спортын арга хэмжээнд ашигладаг болгохоор төлөвлөсөн тухай Хотын дарга хэлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!