2020 оны 1 сарын 31
Эрүүл Мэндийн Яамнаас иргэдэд новел коронавирусийн талаарх мэдээллийг өдөр бүр өгч, халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Ард Санхүүгийн Нэгдэл ХК ажлын тусгай горимд шилжин нийт харилцагч, үйлчлүүлэгч, ажиллагсаддаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж, шаардлагагүй хөл хөдөлгөөнийг хязгаарлахыг уриалан ажиллаж байна.