Жил бүрийн сар шинийн баярын өдрүүдэд Өгөөж компанийн Угалз хэвийн боов олддоггүй эрэл сурал болсон хүмүүс олон байдаг. Хот төдийгүй орон нутгаас аав ээжийнхээ захиалгыг биелүүлэх гэсэн хүмүүс зах худалдааны төвүүдээр хайгаад олдохгүй “дууссан” гэсэн хариу сонсож урам муутайхан таарсан хэвийн боовоо худалдан авдаг байсан бол энэ жилээс Өгөөжийн хамт олон харилцагч хүнсний дэлгүүрүүдээсээ хот, орон нутаг үл хамааран онлайн захиалгын апплекэйшн ашиглан захиалга авч хүргэлтийг шуурхай хийхээр бэлтгэж байгаа сайхан мэдээг дуулгаж энэ тухай тус компанийн маркетингийн менежер С.Сувдмаатай уулзаж тодруулга авлаа.
- Сайн байна уу Танай компани өөрсдийн Facebook хуудаснаа сар шинийн хамгийн эрэлттэй бараа болох УГАЛЗ хэвийн боовоо апплекэйшн ашиглан захиалга авч байна гэсэн мэдээ их анхаарал татлаа Энэ тухай
- Тийм ээ Угалз хэвийн боов Монгол түмний сар шинийн баярын идээний гол бүтээгдэхүүн. Ард түмэн ч тухайн жилийн өнгө ямар байх нь зассан тавгаараа тодорхойлогдоно хэмээн бэлэгшээдэг болохоор манай УГАЛЗ хэвийн боов баярын өдрүүдэд эрэлт ихтэй бид ч ачаалал ихтэй ажилладаг. Тийм ч учраас одоо онлайн үйлчилгээнүүд, ухаалаг утасны апплекэйшн хөгжсөн цаг учраас бид харилцагч дэлгүүрүүдээсээ захиалгын нэгдсэн апп ОДО ОРДЕР апп ашиглаж захиалга авч хүргэлтийг үнэ төлбөргүй түргэн шуурхай хийж үйлчилж байна. Ганцхан хэвийн боов ч биш манай компанийн бүх бүтээгдэхүүнүүд үйлдвэрийн үнээрээ байршсан байгаа. Цаашид ч цагаан сарын дараа манай бүтээгдэхүүнүүдийг ОДО ОРДЕР апп ашиглаж захиалж байж болно.
- Өгөөжийн Угалз хэвийн хэвийн боов ямар үнэ, урамшуулалтай байна вэ?
- “Угалз” хэвийн боов 3100-2550 төгрөг болж огцом хямдарсан байгаа. Та бүхэн тавгийн идээгээ бэлдээд сугалаанд оролцох боломжтой. Сугалаа 1.17-с 02.06, 2.7 наас 2.23 гэсэн хоёр үе шаттай явагдана. Эхний сугалаанд орсон бол 2-р шатны сугалаанд дахин оролцож азаа үзэх боломжтой. Та сугалаанд оролцсоноор нарийн боовны 14 хоногоос 1 жилийн хэрэглээ, цахилгаан бараа, гал тогооны тавилга зэрэг олон олон бэлэг хожих боломжтой. Супер азтан маань “ТУРК” улсад-аялах эрх хожно. Та бүхэн ердөө хайрцагны дотор хэсэгт байгаа 5 оронтой дугаарыг 150075 руу зааврын дагуу илгээхэд болохоор байгаа.
- Өмнө гар утсаараа захиалга хүлээн авч байна гэж сонсож байгаагүй энэ үйлчилгээг хэзээнээс нэвтрүүлж эхэлсэн бэ Ямар ч харилцагч захиалга хийж болох уу
- Тийм ээ гар утасны аппликэйшин ашиглаж захиалга авч хүргэж өгдөг болоод удаагүй нэн шинэ үйлчилгээ. Давуу тал нь хүнсний дэлгүүрүүд манай хуучин харилцагч байна уу хараахан харилцагч болж амжаагүй байна уу гэдгээс үл хамааран захиалга хийсэн л бол бид хүргэж өгч байгаагаараа давуу талтай буюу бид бүх дэлгүүртэй хамтран ажиллах боломжтой болж байгаа юм. Манай харилцагч болж амжаагүй ямар ч дэлгүүр хот, хөдөө орон нутагт хаа байхаас үл хамаарч ОДО ордер аппликэйшн ашиглаж бидэнд захиалгаа ирүүлбэл бид түргэн шуурхай, үйлдвэрийн үнээр хүргэлт хийх болно.
- Тэгэхээр дэлгүүр болгон УГАЛЗ хэвийн боов, суурь еэвэн апплекэйшн ашиглаж захиалан авч зарах болохоор худалдан авагчид хайж заавал зах бөөний төв явах шаардлагагүй гэрийн хажуугийн дэлгүүрээсээ авч чадах юм байна тийм үү
- Яг тийм. Ханиад ихтэй, мөн замын түгжрэл ихтэй үед олон газраар явах болон баярын өдрүүдэд зах бөөний төв хүн ихтэй зогсоолгүй хэцүү байдаг тэгэхээр ойр байдаг дэлгүүртээ УГАЛЗ хэвийн боов авна шүү захиалаад авчраарай гэж сануулахад л гэрийн чинь хажуугийн дэлгүүрт бид хүргээд өгнө.
- За баярлалаа хэрэглэгч, харилцагчдын цаг завыг хэмнэсэн сайхан үйлчилгээ нэвтрүүлсэн танай хамт олонд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
- Баярлалаа танай хамт олон болон нийт Монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье
Захиалгын дундын системын тухай https://order.odo.mn/
Facebook хуудас https://www.facebook.com/odoecosystem/