Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ДАТА төвийн үйлчилгээ шинэчлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд өндөр хурдны интернэт болон техник технологийн дэвшлийн тусламжтайгаар чухал, хэрэгцээт мэдээллээ тусгай серверт хадгалж, боловсруулах боломжууд нээгдсээр байна. Эдгээрийн нэг нь Дата төвийн үйлчилгээ юм.

Байгууллага бүр мэдээллээ найдвартай сервер төхөөрөмжид хадгалж, хэрэглэхийн зэрэгцээ серверийг зориулалтын өрөө, барилга байгууламжид байршуулах нь тогтвортой үйл ажиллагаа, мэдээллийн найдвартай байдал, серверийн насжилт талаасаа хамгийн оновчтой шийдэл болдог.

Мобинет ХХК нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд энэ удаад сервер байршуулах үйлчилгээнийхээ интернэт холболтын upload хурдыг 100 дахин, download хурдыг 12 дахин нэмэгдүүллээ.

Мөн Виртуал серверийн мэдээлэл боловсруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг CPU (Central Processing Unit) хурдыг 2 дахин, интернэт холболтын download хурдыг 100 дахин нэмэгдүүлснээ дуулгахад таатай байна.

 

Мобинет ХХК нь Монгол улс дахь анхны газарзүйн нөөц дата төвийг Дархан хотод байгуулсан арвин туршлагатайн дээр одоогийн байдлаар өөрсдийн 3 Дата төвөөс гадна Монголын томоохон банкнуудын захиалгаар 3 Дата төвийн төслүүдийг дэлхийд нэр хүнтэй Schneider, Cummins, CAT, LS, ENVICOOL, Huawei, ZTE зэрэг компаниудтай хамтран амжилттай хийж гүйцэтгээд байна.

 

Танай байгууллага Мобинет ХХК-ийн Дата төвийн үйлчилгээг сонгосноор:  

  • Интернэтийн нөөц гарц
  • Microsoft, Google, Facebook сүлжээнүүд рүү шууд (direct peering) холболттой ба Apple, Valve, Netflix, Amazon, Cloudflare, Akamai, Alibaba, Tencent сүлжээнүүд рүү (peering) холболттой байдаг
  • Сүлжээний найдвартай холболт
  • Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн зогсуурын сонголт
  • Нөөц цахилгаан тэжээлийн үүсвэр
  • N+1 нөөцийн хөргөлтийн систем
  • Хийн галын автомат хамгаалалтын систем
  • 24/7 харуул хамгаалалтын хяналтын төв
  • 360o хяналтын камер
  • Орчны хяналтын мэдрэгчүүд
  • Олон Улсын тогтолцоонуудыг нэвтрүүлсэн. Үүнд:
  • Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015
  • Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2013
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007
  • Өрөө болон зогсууруудын нэвтрэх хяналт зэрэг давуу талуудыг эдлэх болно.

Дата төвийн үйлчилгээний төрөл

 

Хэрэв та өөрийн байгууллагадаа найдвартай дата төвийн үйлчилгээ авахаар судалж байгаа бол accountmanagers@mobicom.mn хаягаар хүсэлтээ илгээн бидэнтэй холбогдоорой.

Байгууллагын бизнесийн үйлчилгээгээр тэргүүлэгч Мобинет

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.