Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

HUAWEI хүсвэл GOOGLE -тэй утас гаргаж чадахаа харууллаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

2019 онд дэлхийн зах зээл дэх худалдааны эргэц удааширч, ухаалаг гар утасны зах зээл ч дагаад агшсан. Гэсэн ч зарим томоохон нэр хүндтэй брэндийн борлуулалт нэмэгдсэн байна.

Өнгөрсөн онд хамгийн их олны анхаарлыг татсан Huawei 2018 оны II улирлаас хойш Apple-ийг гүйцэн, дэлхийн хоёр дахь том гар утасны борлуулагч болсон юм. Олон улсын дата мэдээллийн корпорацын мэдээллээс үзэхэд 2019 оны I улиралд дэлхийд 59.1 сая ширхэг гар утас борлуулж, нийт зах зээлийн 19 хувийг эзэлж байна.

Компани

2019 оны 1-р улирлын борлуулалтын хэмжээ

2019 оны 1-р улирлын зах зээлийн эзлэх хувь

2018 оны 1-р улирлын борлуулалтын хэмжээ

2018 оны 1-р улирлын зах зээлийн эзлэх хувь

Жилийн өөрчлөлт

1. Samsung

71.9

23.1%

78.2

23.5%

-8.1%

2. Huawei

59.1

19.0%

39.3

11.8%

50.3%

3. Apple

36.4

11.7%

52.2

15.7%

-30.2%

4. Xiaomi

25.0

8.0%

27.8

8.4%

-10.2%

5. Vic

23.2

7.5%

18.7

5.6%

24.0%

6. OPPO

23.1

7.4%

24.6

7.4%

-6.0%

Бусад

72.1

23.2%

91.9

27.6%

-21.5%

Нийт

310.8

100%

332.7

100%

-6.6%

Эх сурвалж: Олон улсын дата мэдээллийн корпорациийн улирал мэдээлэл, 2019 оны 4-р сарын 30

2019 оны тавдугаар сард GOOGLE-тэй холбоотой асуудлаар багагүй анхаарал татаж, шуугиан дэгдээсэн HUAWEI компани мөн оны аравдугаар сард HUAWEI NOVA 2,3,4 цувралын дараагийнх болох HUAWEI NOVA5T ухаалаг гар утсыг Google Service-тэйгээр Парис хотноо танилцуулсан. (Уг загвар энэ сараас Монголд худалдаанд гарч байна)

HUAWEI NOVA5T шинэ загвар:
Google Service-үүд хэвийн ажиллаж байгаа Huawei-н Mate болон P Series-д суурилуулдаг KIRIN 980 процессоруудыг cуурилуулсан.
Таван ухаалаг камертай
1.     Үндсэн 48MP камер
2.     16MP хэт өргөн өнцгийн дуран
3.     32MP Selfie camera
4.     2MP MACRO camera
5.     2MP Dept Assist camera (Арын фон бүдгэрүүлэгч боке эффект камер)

 

HUAWEI өөрийн судалгааны төвүүдэд түшиглэсэн бүтээгдэхүүнүүд, LEICA-тай хамтын ажиллагааныхаа үр дүнд Huawei P болон Mate сериудээр дэлхийн зах зээл дээр танигдсан юм. Уг загварууд зураг авахад хамгийн шилдэг нь хэмээн өргөмжлөгддөг.

Харин Huawei Nova5T загвар Huawei-ийн үндсэн Флагшип загваруудаас үнийн хувьд хамаагүй хямд боловч үзүүлэлтүүд нь мид ангилалдаа тэргүүлэгч нь аж. Орчин үеийн тренд болсон загвар, залуулаг өнгө, технологийн элементүүдийг суулгаснаар залуу хэрэглэгчдийг маш богино хугацаанд татаж, 2018 онд  дэлхий даяар 65 сая гаруй нова ухаалаг утас борлуулсан юм.

Ингээд та бүхэнд HUAWEI NOVA5T утсаар авсан зургуудыг танилцуулж байна.

 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.