Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Үрсээ дархлаажуулъя” үндэсний аян эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 29
Сурталчилгаа

БНХАУ-аас гаралтай короно вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаагаа сайн байлгаж ариун цэврийг сахих явдал гэдгийг эрдэмтэд зөвлөж байна. Хэдийгээр манай улсад одоогоор халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч вирусын халдварын тархалт дэлхийн олон оронд илэрсэн тул  урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн үүрэг болоод байна.

Тиймээс үндэсний үйлдвэрлэгч “АЛТАН ЧАВГА” ХХК нийгмийн хариуцлагынхаа  хүрээнд “Үрсээ дархлаажуулая” үндэсний уриалга гаргаж ЕБС, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дархлааг дэмжих аян эхлүүллээ.

 

Аяныхаа хүрээнд өнгөрсөн долоо хоногт Монгол улсын гавьяат багш Ч. Ганбилэг захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн 700 гаруй сурагч болон багш, ажилчдад дархлаа дэмжих “Алтан гурвал ” болох чацаргана, долоогоно, үзэмний шүүс бусад  бүтээгдэхүүний дээжээсээ бэлэглэжээ. Мөн энэхүү аянд бусад үндэсний үйлдвэрлэгчдийг нэгдэхийг уриалж буй юм.

 
 

“АЛТАН ЧАВГА” ХХК“  нь  2015 оноос “GOLDEN PLUM” нэрийн долоогоно, аарцтай чацаргана, үзэм, чавганы цэвэр жимсний ундааг үйлдвэрлэн гаргаж байна.

 
 

Дархлааг дэмжих алтан гурвалын нэг эрүүл мэндийг дэмжих амтат аарцтай  ундаа нь хүний биеийн дархлаа болон эд эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, ясны бат бэх байдлыг хангах сүүний уураг, 9 төрлийн амин хүчлийг агуулсан аарц,  4 төрлийн омега 25 нэр төрлийн эрдэс бодис амин дэм агуулсан чацаргана жимсийг агуулсан. Харин долоогоно жимсний ханд нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулснаар цусны даралтыг бууруулан, зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, биеийн ерөнхий дархлааг сайжруулдаг. Үзэмний ундаа нь 17 төрлийн эрдэс амин дэмтэй, алдагдсан эрч хүчийг нөхнө.

 

GOLDEN PLUM жимсний ундаа нь химийн болон хугацаа уртасгах ямар нэг нэмэлт бодисгүй, байгалийн цэвэр жимсний хандаар хийдэг, сахар багатай бүтээгдэхүүн тул хүн бүр өдөрт уух нь дархлаагаа дамжих энгийн бөгөөд хямд арга юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.