Үндэсний ууган үйлдвэрлэгч Эрдэнэт хивс компани нь Улсын их дэлгүүрийн 2-р давхарт байрлах Атриум үзэсгэлэнд 2020 оны 01-р сарын 30-ны өдрөөс 02-р сарын 03-ныг дуустал 2020 оны шинэ загварын сор болсон дээжис коллекцуудаа танилцуулж, хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.
Энэхүү үзэсгэлэнд “Одод”,” Эрдэнэт”, “Юникарпет”, “Чингис”, “Хүннү”, “Атилла” брэндийн шинэ коллекцуудаа дэлгэн танилцуулж байгаагаас гадна онцлох коллекцоос дурьдвал уламжлалт хэв маягийг орчин үеийн загвартай хослуулсан Хүннү брэндийн Загал коллекцийн шинэ загварууд үзэсгэлэнд худалдаалагдаж байна.
Мөн Цагаан сарын баярыг угтаж бүх шинэ болон хуучин загварууддаа 50 хүртэлх хувийн хямдралыг зарлалаа.
Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7577-7889, 9409-7889 утсаар холбогдоорой. Мөн фэйсбүүк https://www.facebook.com/etcarpet/ хаягаар зочлоорой.
Та бүхэн энэхүү шинэ загварын хивсний коллекцийг Улсын Их дэлгүүрийн 2-р давхарын Атриум үзэсгэлэнгийн талбайг зориорой.
Таны тав тухтай агшин бүрт “Эрдэнэт хивс”
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!