Уншиж байна ...

Ерөнхийлөгч

11 жилийн өмнө
12 жилийн өмнө
Зураг
2013 оны 12 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Махди Сафариг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Зураг
2013 оны 12 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарим хүмүүст шагнал гардууллаа. Онцолбол, үзэгчдийн танил болсон "Драмын дөрөв" хамтлагийн ахлагч, УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатарт Төрийн соёрхол хүртээлээ.
Зураг
2013 оны 12 сарын 9
УИХ-ын намын бүлгүүд өнөөдөр хуралдана. Тэд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөв дүгээр бүлгийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэх юм байна. Мөн “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Улсын Их Хурлын гишүүдтэй хийх уулзалт 15.00 цагаас “А” танхимд болно.
Зураг
2013 оны 12 сарын 7
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч, ардчилал, шударга ёс, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Нельсон Мандела таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жакоб Зумад эмгэнэлийн захидал илгээжээ.
Зураг
2013 оны 12 сарын 6
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Bloomberg” телевизэд ярилцлага өгөв. Хөтлөгч Э.Долгион: -Таныг манай телевизэд ярилцлага өгч байгаад их баярлалаа. Нелсон Манделаг таалал төгссөнийг зөвхөн Өмнөд Африкт төдийгүй олон улсад нэг эриний төгсгөл ирлээ гэж дэлхийн удирдагчид ярьж байна. Таны хувьд Нелсон Манделагийн талаар юу хэлэх вэ?
Зураг
2013 оны 12 сарын 6
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сатбир Сингхийг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Зураг
2013 оны 12 сарын 4
ССАЖЯам Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгаа бөгөөд уг хуулийн төслийг салбарынхандаа танилцуулах, санаа бодлыг нь сонсох, тусгах, харилцан санал солилцох зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Зураг
2013 оны 12 сарын 3
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа Ерөнхийлөгчөөс “Агаарын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барилаа. Энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд танаас хэдэн зүйл тодруулъя?
Зураг
2013 оны 11 сарын 30
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Засгийн газарт чиглэл өгсөн 178 дугаар зарлиг гаргасан юм. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хот, суурин газрын иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт уг зарлигаар чиглэл болгожээ.
Зураг
2013 оны 11 сарын 30
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Бүгд найрамдах Өмнөд Судан улсад тогтвортой байдлыг тогтоох тухай” 2011 оны 1996 дугаар шийдвэрийн дагуу Монгол Улсаас 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Өмнөд Суданд энхийг сахиулах UNMISS /United Nations Mission in South Sudan/ ажиллагаанд оролцсон юм.
Зураг
2013 оны 11 сарын 29
Ерөнхийлөгч энэ сарын 18-29-ний өдрүүдэд Зүүн өмнөд Азийн зарим оронд хийсэн төрийн айлчлал өндөрлөж өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэрбээр Мьянмарын холбооны Бүгд Найрамдах улс, Бүгд найрамдах Социалист Вьетнам улс, Бүгд найрамдах Сингапур улсад төрийн айлчлал хийсэн. Мөн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад хүндэт зочноор оролцон илтгэл тавьсан юм.
Зураг
2013 оны 11 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн төрийн айлчлал БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт үргэлжилж байна. Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд өчигдөр зохион байгуулагдсан Монгол, Хонконгийн бизнес форумд оролцлоо. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Mongolia Club болон Skypath Partners зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан арга хэмжээг нээж, Mongolia Club-ийн нарийн бичгийн дарга Виктор Янг үг хэллээ.
Зураг
2013 оны 11 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Сингапур Улсад /БНСУ/ энэ сарын 26-нд болсон “Дэлхий 2014 онд” олон улсын эдийн засгийн арга хэмжээнд оролцлоо. The Economist сэтгүүлийн эрхлэгч Дэниэль Фрэнклин “Дэлхий 2014 онд” арга хэмжээг нээж үг хэлсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тайзнаа урин сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Зураг
2013 оны 11 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 25-нд зохиогдсон Монгол-Сингапурын бизнес форумд оролцлож үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна. ....Нэгэн сайхан зүйл хэлэхэд Монгол Улс 2012 онд зөвхөн нэг жилийн дотор дэлхийн авлигын үзүүлэлтээр 26 байр урагшилсан. Ингэснээр бид авлигыг хамгийн богино хугацаанд хамгийн үр дүнтэй бууруулж чадсан улс орноор шалгарсан юм. Бид энэ амжилтыг цааш нь ахиулахын төлөө зүтгэх болно. Бид Монгол Улсдаа бизнес хийхэд хамгийн таатай орчныг бүрдүүлж, цаашид зөвхөн урагшаа зүтгэх ёстой.
Зураг
2013 оны 11 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Ханой хот дахь Вьетнамын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломатын академид зочилж, лекц уншлаа.
11 жилийн өмнө
12 жилийн өмнө