Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч, ардчилал, шударга ёс, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Нельсон Мандела таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жакоб Зумад эмгэнэлийн захидал илгээжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж захидалдаа “Нельсон Манделагийн тэмцэл, итгэл үнэмшил нь Монголчууд бид бүхэнд ардчилал, эрх тэгш байдал ямар үнэ цэнэтэйг харуулсан төдийгүй түүний эр зориг, тэмүүлэл нь бидэнд дурсагдах болно” хэмээн тэмдэглэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!