УИХ-ын намын бүлгүүд өнөөдөр хуралдана. Тэд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөв дүгээр бүлгийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэх юм байна.
Мөн “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих асуудлаар Монгол Улсын
Ажлын хэсгүүдийн хуралдаан:
- Валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;
- Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоолоор байгуулагдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
- Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд тус тус болно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!