2021 оны 2 сарын 9
Бэлчээрийн даац хэтрэлт, бэлчээрийн талхагдал нь эмзэг, нимгэн хөрстэй манай Монголын газар нутагт ган зудын давтамж улам ихэсч, цөлжилт нүүрлэхийн үндсэн шалтгаан болоод байна. Тодорхой нөхцөл, зүй тогтол, цаг хугацааны хэмнэлийн дагуу байгаль эх өөрийгөө нөхөн төлжүүлж, сэргэн амилж, эргээд бидэндээ үржил шимээ хайрладаг жамтай. Байгалийн энэхүү зүй тогтол газрын хөрсний шим тэжээл, бэлчээр, ургамалд ч мөн адил хамаатай. Бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглана гэдэг хөрснөөс дээш цухуйсан ургамлын навч найлзуурыг нөхөн төлжих чадваргүй болтол нь идэж дуусган, улмаар ургамлын үндэс нь үхжиж, бүрмөсөн устана гэсэн үг.