2017 оны 6 сарын 8
Хар тамхи бол үндэстний хамгийн том аюул. Энэ аймшигт зүйлийн хэрэглээ тархвал улс орон нийгэм, эдийн засаг, хүн амын өсөлт, эрүүл мэнд гээд бүх талаараа доройтон, улмаар үндэстэн устах ч магадлалтай. Монголчууд энэ аюулаас өөрсдийгөө хол хэмээн эндүүрсээр өнөөдрийг хүрлээ. Бид Орос, Хятадын дунд оршихдоо дэлхийн том зах зээлүүдэд ойр хэмээн энэ байдлаа давуу тал болгон дөвийлгөдөг.