ХХААХҮЯ-ны хурлын танхимд
09:00 цагт "Төв Азийн орнуудын шим тэжээлийн өнөөгийн байдал" чуулга уулзалтын хоёр дахь өдрийн салбар хуралдаан болно.
ХНХЯ-ны 10 давхарын хурлын зааланд
09:30 цагт ХНХЯ-наас Хувийн тэтгэврийн даатгалын хууль тогтоомж, эрх зүйн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:30 цаг "Талын салхи 2017" ОУ-ын мото наадам зохион байгуулах талаар Монголын Чопперчин ахан дүүс НҮТББ- аас мэдээлэл хийнэ.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
11:30 цагт Төрөлхийн дөрвөн мөчний дутуу хөгжилтэй бяцхан охин Х.Буянжаргалд туслах “Бусдын төлөө гэрэлтье” хандивын арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
Мишээл Барилгын их дэлгүүрт
12:00 цагт Барилгын салбарын мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэх, барилгын ажилчдад болон гүйцэтгэгчдэд ажил олоход нь туслах, үндэсний үйлдвэрлэгчдийн барилгын материал бүтээгдэхүүнийг тээвэр ложистик, хөдөлмөр зууч, сургалт, оператор, зөвлөх болон санхүүгийн үйлчилгээ зэргийг нэг дор төвлөрүүлсэн “Барилгачин” нэг цэгийн үйлчилгээний нээлт болно.
Shangri-La Mall дахь Urgoo Cinema-3 танхимд
14:30 цагт АНУ-ын домогт сансрын нисгэгч Buzz Aldrin-тай хийх уулзалт, ярилцлага болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!