Өнөөдөр буюу Лхагва гарагт Тегеран дахь Ираны парламентын танхимд дөрвөн зэвсэгт этгээд нэвтэрч гал нээсэн тухай саяхан мэдээллээ.
Үүнтэй зэрэгцэн Ираны шашны тэргүүн асан Аятолла Хомейнигийн бунханд амиа золиослогчийн үйлдсэн дэлбэрэлт болжээ.
Иранаас ирж байгаа мэдээллүүд янз бүр байгаа ба зарим нь ганц зэвсэгт этгээд парламентад халдсан гэж байгаа бол зарим нь гар буу, урт буугаар зэвсэглэсэн дөрвөн хүн байсан гэж мэдээлсэн байна.
Ираны төрийн телевизийн суваг халдлагын улмаас найман хүн шархдсан тухай дамжууллаа.
Тегераны өөр хэсэгт орших Аятолла Хомейнигийн бунханд дөрвөн этгээд халдсаны нэг нь амиа золиослогч байсан гэжээ. Тэд харуулыг алж, өөр дөрвөн хүнийг шархдуулсан байна.
Халдлага үйлдэгсдийн нэг нь харуулуудад алагдаж, нэг эмэгтэй баривчлагдсан тухай Ираны төв телевиз дамжуулжээ. Одоогоор халдлагын цаана ямар зорилго агуулагдаж байгаа нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!