Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын тэрбумтнууд улс төрийн намд хандив өгч байсан гэв

Б.Даваа, МОНГОЛЫН МЭДЭЭ
2017 оны 6 сарын 8
Монголын мэдээ
Зураг зураг

Австралийн хоёр улс төрийн нам БНХАУ-ын Коммунист намтай холбоо бүхий хоёр тэрбумтнаас ойрын 10 гаруй жилийн хугацаанд их хэмжээний мөнгөн хандив авч байсан нь ил болжээ. Тус улсын эрх баригчид энэ сарын 6-ны өдрийг хүртэл тагнуулын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг баталгаажуулах, гаднын улс орны Засгийн газраас Австралид нөлөө бий эсэх судалгааг хийлгүүлсэн байдаг.

Тэгвэл Австралийн “ABC” зэрэг томоохон мэдээллийн агентлагуудын дамжуулснаар, БНХАУ-ын хоёр тэрбумтан удаан хугацаанд их хэмжээний хандивыг улс төрийн намд өгч байсныг илрүүлсэн байна. Тус улсын Тагнуулын байгууллага хоёр жилийн өмнө улстөрчид хоёр тэрбумтнаас их хэмжээний санхүүжилт авч буйг илрүүлэн, болгоомжлохыг анхааруулж байжээ.

Гэвч, Эрх чөлөө нам, Хөдөлмөрийн нам гэсэн улс төрийн хүчнүүд тэрхүү анхааруулгыг үл тоон их хэмжээний мөнгийг хандив нэрийдлээр үргэлжлүүлэн авсаар байсан аж. Тодруулбал, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан буюу “Уулын хаан” гэгддэг Хуан Шианмо болон Чау Чак Уин нар сүүлийн 10 орчим жилийн хугацаанд Австралийн дээрх хоёр намд хандив болгон 670 сая австрали долларын хандив өгсөн байна.

Австралийн Тагнуулын байгууллага БНХАУ-ын Засгийн газар тус улсад ойртох зорилгоор намд хандив өгдөг тогтолцоог ашиглаж, намуудтай холбоо тогтоосон байж магадгүй гэх хардлага ч бий болжээ. Үүнтэй холбоотойгоор, Австралийн Ерөнхий сайд Мальколм Тернбулл ч орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөөд амжсан байна. Тэрбээр “Өнгөрсөн сарын эхээр, прокурорын байгууллагуудад гаднын тагнуулаас урьдчилан сэргийлэх тухай хууль буюу Австралид гаднын ямар нэг улсын Засгийн газрын нөлөөлөлтэй хууль тогтоомж байгаа эсэхийг нягтлахыг даалгаж, өөрчлөлт хийж магадгүй гэсэн үүднээс тайлан гаргахаар төлөвлөсөн юм” гэж ярьжээ.

Мөн “Бид энэ асуудлыг туйлын ноцтойгоор хүлээн авч байна. Гадны улс орны нөлөөгүй Австралийн бүрэн эрх, манай улсын ардчилсан үйл явц одоо хамгийн их санаа зовоосон асуудал болоод байна” гэжээ. Тус улсын Ерөнхий шүүгч Жорж Брандис ч энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Эрүүгийн хуульд гаднын тагнуултай холбоотой гэмт хэргийн заалт оруулах эсэх талаар судалж байгаа хэмээгээд “Гаднын аль нэг байгууллага манай улсын улс төрд ямар нэг нөлөө үзүүлэх нь маш аюултай асуудал. Одоо нөхцөл байдал улам бүр муудаж байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Австралийн хамгийн том мэдээллийн агентлаг “ABC”-ын мэдээлснээр тэрбумтан Чау Чак Уин аяллаар явж байна гэсэн шалтгаанаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Харин “Уулын хаан” хочит тэрбумтан Хуан Шианмо мэдэгдэл хийж, “ABC” телевиз эргэлзээтэй мэдээлэлд үндэслэн нэр хүндэд нь халдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Зураг