Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Маргааш нутгийн баруун хэсгээр, 9,10-нд нутгийн баруун хагаст бороо орж, сэрүүснэ гэж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.
2017 оны зургаадугаар сарын 07-ны 20:00 цагаас зургаадугаар сарын 08-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
9-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи 9,10-нд ихэнх нутгаар, 11-нд Алтайн уулсаар, 12-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн баруун хэсгээр,
10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна.
Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!