ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

"29-р тусгай сургуулийн хүүхдүүдтэй хийсэн судалгаан дээр бэлгийн дарамт байдаг гэсэн баримт тогтоогдоогүй"

ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN

29 дүгээр тусгай сургуулийн сурагчид сурах орчин болон хүүхдүүдийн зөрчигдөж буй эрхийн талаар хөндөж жагсаал хийсэн юм.   

БСШУСЯ-аас Ажлын хэсэг томилогдон уг асуудлын мөрөөр ажилласан. Ажлын хэсгийнхэн гаргасан дүгнэлтээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

ШУУД ҮЗЭХ:

II ХЭСЭГ 

I ХЭСЭГ 

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

"Ажлын хэсэг хоёр чиглэлээр ажилласан. 10 дүгнэлт гаргасан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга М.Мөнхбаатар "Ажлын хэсэг хоёр чиглэлээр ажилласан. 10 дүгнэлт гаргасан. Тухайлбал, Их, дээд сургуульд элсэн суралцах бэлтгэл ангийг гаргах, багш нарт дохионы хэлийг сайжруулан сурахыг тус сургуулийн бүх багшид үүрэг болгох, суралцагчийн эрх ашиг, сонирхлыг хүндэтгэхийг бүх багш, ажилтанд үүрэг болгосон" гэлээ.

"Мэргэжлийн багш нарын 50 хувь нь дохионы хэлний чадварыг дээшлүүлэх шаардлагатай"

БСШУСЯ-ны Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг "Ажлын хэсэг тус сургуулийн 51 багшаас шалгалт авахад 94 хувь нь чадвартай гэж гарсан.

Мэргэжлийн багш нарын хувьд 44 хувь нь хангалттай гэж гарсан. Тэгэхээр 50 хувь нь дохионы хэлний чадварыг дээшлүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан. Үргэлжлүүлэн бид сорил, тестийн ажлыг зохион байгуулна.

Сурагчдын шаардлагад багшийн ёс зүйтэй холбоотой асуудал гарсан байгаа. Энэ асуудлаар Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, нээлттэй санал асуулгад суурилсан нөхцөл байдлыг тодруулах арга хэмжээ авсан.

Мэргэжлийн ёс зүйн асуудал байж болзошгүй гэдэг дүгнэлт гаргасан.

Бэлгийн дарамттай холбоотой асуудал дээр онцгой анхаарал хандуулсан. Одоогоор үүнтэй холбоотой шинж тэмдэг нотлогдоогүй. Үүнийг нарийвчлан судална.

Хууль шүүхийн байгууллагын шийдвэр дээр үндэслэн бид арга хэмжээ авах болно.

"Хүүхдийн яриаг буруу орчуулсан гэсэн асуудал нотлогдоогүй байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Бид хамгийн гол нь хүүхдийн эрхийг хамгаалах байр сууриас хандаж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор 29-р сургууль дээр ажиллаж байгаа багш ажиллагсадын нэр хүндийг хамгаалах үүднээс бодитой нотолгоо баримтан дээр тулгуурлан ажиллаж байна.

Одоогоор хүүхдийн яриаг буруу орчуулсан гэсэн асуудал нотлогдоогүй байна. 

Хүүхдийн эрхтэй холбоотой асуудал учраас хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр бодит мэдээллийг хүргэх ёстой гэдгийг хэлмээр байна. 

Хүүхдүүдийн тавьсан асуудал бол хэд хэдэн багц асуудал байгаа. Нэгдүгээрт, багш нарын дохионы хэлний чадвар. Сурагчдын тавьсан асуудал тодорхой хэмжээгээр үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан.

Харин багшийн ёс зүйтэй холбоотой асуудал дээр тодорхой нөхцөл баримтууд тогтоогдоогүй. Гэхдээ нөхцөл байдлыг судалж үзэхэд багшийн ёс зүйг сахих байдлыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. 

Багш нараас болон жагсаал зохион байгуулсан хүүхдүүдийн эцэг, гурван хүүхэдтэй уулзаж ярилцлага санал асуулга авсан. Сурагчдын амралт дуусч, хүүхдүүд хичээлдээ ирж эхэлсэнтэй холбоотойгоор энэ шалгалт цааш нарийн үргэлжилнэ. Ярилцлага өгсөн хүүхдийн асуудал дээр тодорхой арга хэмжээ авч байгаа.

Сургууль нэр төрөө сэргээлэх асуудлаар бус, судалгаа хийж тогтоож өгөөч гэсэн асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан.

Хүүхдүүдтэй хийсэн судалгаан дээр бэлгийн дарамт байдаг гэсэн баримт тогтоогдоогүй байгаа.

"Тусгай сургуулийн сурах бичигт шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт оруулах болно"

Тусгай сургуулийн сурах бичгийг жил бүр хэвлэдэг. Бага ангид зориулсан сурах бичиг хэвлэгдсэн. Нэгдсэн байдлаар сурах бичиг гаргахаас гадна тусгай боловсролын сургуулиудад өөрсдөө сургалтын эх хэрэглэгдэхүүнээ зохиох боломжийг нээж өгч байна. Шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт оруулах болно.

"Захиралтай холбоотой асуудлаар эцсийн байдлаар дүгнэлт гарсан тохиолдолд тодорхой арга хэмжээ авна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хүүхдүүдийн хичээл цугласан байгаа. Хүүхдүүдийн түвшинд санал асуулга явах ажил хийгдэнэ. Үүний дараагаар тодорхой ажлын чиглэл гарна. Захиралтай холбоотой асуудлаар эцсийн байдлаар дүгнэлт гарсан тохиолдолд тодорхой арга хэмжээ авна.

Дохионы хэлний төдийгүй согог зүйч багш нарыг бэлтгэх ажил зогсоод 10 жил болсон.

Одоогийн байдлаар 1-р ангид 33 багш бэлтгэгдэж байна. 2 жилийн өмнөөс мөн хөрвөх мэргэжлийн сургалтад хамруулж, ажиллуулах боломжтой болгож байгаа. 70 гаруй багш нар хамрагдаж байна. Гадаадад Японд 3 Сонголост 2 хүн бэлтгэгдэж байна.

"Ёс зүйтэй холбоотой асуудлаар ёс зүй алдагдах нөхцөл байдал үүссэн байж болзошгүй"

Бидний хамгийн баримталж байгаа гол зүйл бол асуудал юу байна, гол шалтгаан юу байна гэдгийг тодорхойлох. Ажлын хэсгийн дүгнэлт гурван асуудлыг үндэслэлтэй гэж үзсэн. Ёс зүйтэй холбоотой асуудлаар ёс зүй алдагдах нөхцөл байдал үүссэн байж болзошгүй гэж үзэж байна

Сургалтын чанартай холбоотой асуудал дээр сургалтын чанарыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчихсан байна. Цаашид сургалтын чанарыг уян хатан болгох, агуулгын чиглэл тус бүр дээр дүгнэлт хийнэ гэсэн дүгнэлт гаргасан байгаа.

Хүчирхийлэл үүссэн эсэхийг Ажлын хэсэг бус цагдаа хууль хяналтын байгууллага шалгана. Ажлын хэсгийн гол зорилго биш. Багш нарын ёс зүйтэй холбоотай асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандсан байгаа. 

Хүүхдүүдийг дарамтлах ажил байж болохгүй. Энэ тал дээр хүүхдүүд, багш нарын түвшинд нээлттэй ярилцсан. Сургуулийн хувьд дарамталсан зүйл байхгүй гэж багш нараас хариулт ирсэн.

Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд нэг тал болоод, багш нар нэг тал болсон гэсэн нөхцөл байдал үүссэн гэж ажиглагдахгүй байгаа. Тодорхой асуудлыг хууль, хяналтын байгууллага дүгнэлт гаргана" гэсэн мэдээллийг өглөө.

БСШУСЯ-ны Ажлын хэсгийн дүгнэлт /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.122.89] 2017/4/28
энэ боловролын яам нар чинь хятад дарганартай юм биш үү, тэр сууж байгаа хоёр эрэгтэй нь түнжин толгойлчихоод хятад хүмүүс байна ш дээ. одоо боловсролын яамнаасаа авахуулаад хятадын болж байгаа юм байна л даа. насанбаяр гээд байцгаасан, энэ чинь мүүнээс дутахгүй хятадын талд үйлчилэх бодлого явуулж суух хүмүүс байна ш дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.9.88.210] 2017/4/10
Энэ боловсролын яам гэж Эрдэнэчимэг, Мөнхбаатар, Батсуурь, Бэгз гэх мэтийн далдагнуурын цуглуулга болчихсон газар байх. Удам судар ч.... Монгол улсад эднээс дөнгүүр хүн алга уу. Өөрсдийгөө хамгаалсан ядмаг дүгнэлт ярьж суух. Асуудлаа ярьсан хүүхдийн өмнөө арьсаа хамгаалж байгаагаа зөв гэж хар байгаа даа.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.118] 2017/4/8
хүүхдүүд бас худлаа ярьдаг амьтад шүү дээ хүүхэд бүхэн гэнэн цайлган байдаггүй юм шүү, адгийн ааштай арга зальтай зорьлогогүй худлаа ярьдаг хүүхдүүд байдаг, шууд л багш нар буруутай гээд дайраад байх хэрэггүй дээ, аль нь ч буруутай байж мэднэ. шийдэхэд хэцүү асуудал.
4 | 5 Хариулах
Зочин [49.0.213.179] 2017/4/8
bagsh nariig omoorood shaass.
4 | 1 Хариулах
Зочин [103.229.121.118] 2017/4/8
багш бүхэн буруутай байх ёстой юу тэгээд, жил бүр хичнээн олон багшийн дээдийн хуваарь авч сураад төгссөн залуус мэргэжлээ орхидгийг чи мэдэх үү, ер нь хүүхэд худлаа ярина гэдэг нь эцэг эхийн хүмүүжил анхаарал муу хандуулсных байдаг юм, сүүлийн үед юм л бол зуун хувь багш хариуцаж байх ёстой юм шиг аашилцгаах болж, ялангуяа эцэг эхчүүд өөрсдөө хэргийн гол буруутнууд байж, гэхдээ эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол хөөрхий хэцүү л юм, цаад удирдлагууд нь дохионы хэлгүй багш ажилд авч л байдаг буруу байна, ер нь хүүхдийг шууд өмөөрч нөгөө этгээдийг буруутгаж болохгүй, үүнд чинь маш нарийн шинжилгээ судалгаа хэрэгтэй.
4 | 1 Хариулах
Зочин [103.229.121.118] 2017/4/8
багш нар буруутай гэх асуудал бол шууд сургуулийн захирал удирдлагуудын буруу, яагаад гэвэл захирлууд тэр сургуульд багшлах хүмүүсийг сонгож ажилд авдаг, сайн багш нараа сургуульдаа тогтвор суурьшилтай ажиллах ажлын халуун дулаан уур амьсгалаар бүрдүүлж чадахгүй явсаар алддаг удирдлагууд зөндөө байна, оронд нь хүүхэдтэй харьцаж чадахгүй сэтгэлгүй бүдүүлэг мэдлэггүй худлаа ярьж хов зөөсөн багш нарыг авч ажиллуулдаг, олон сайн багш нар мэргэжлээ орхин өөр ажил хийдэг шүү дээ. үүнд цаад яам сургуулийн удирдлагууд цэвэр буруутай, дунд нь хүүхдүүд л хохирч байна, мөн сайн сайн багш нар ажлаа орхиж байна.
6 | 0 Хариулах
Зочин [103.229.121.118] 2017/4/8
энэ Эрдэнэчимэг гэж хүн цул хятад хүн байна лээ ш дээ, би өөрөө уулзаж ярьж үзэж байсан, яалтачгүй хятад хүн байна лээ, хаанаас нь ч харсан, яагаад ийм хүн ийм том газрын дарга хийдэг билээ, ингэж болдын муу, би тэгвэл бас хятад улсын боловролын яамны дарга хиймээр байна гэвэл хятадын засгийн газар болон ард иргэд нь өөдөөс түй гэх байлгүй, ийм л арчаагаа алдсан төртэй улс бол монгол улс.
5 | 0 Хариулах
Зочин [203.91.115.37] 2017/4/7
Цагдаа шалгана гээд хүүхдүүдийг хамгаалалтгүй хаяж байгаа юм байна. Ядаж нэг өмгөөлөгч авч өгөөч мангарууд аа. Тэгээд зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулж цагдаа харьц гээ! Багш нар нь өмгөөлөгчтэй дайрч байхад бидэнд хамаагүй цагдаа шийднэ гээд орхих хэтэрхий хариуцлагагүй.
6 | 0 Хариулах
Зочин [202.131.235.198] 2017/4/7
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас 88671597, емэйл:incorvuz@mail.ru
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.204] 2017/4/7
yanooo ymar balai hudalj yum be T..T
1 | 0 Хариулах
Зочин [172.58.137.141] 2017/4/7
10 garan jiliin umnu l dund , ahlah angiin ohidiig hvchinddeg bagshiin tuhai 1 bish hvnees sonsoj bsn. Ene udaad olon bagsh nar tiim vildel gargasan uchiraas hvvhdvvd teseegvi bh . Sonsgoliin berhsheeltei bish engiin emegtei hvvhed ch bi hvchindvvlsen gd ed nariin hewleliin huraliin zugaa bolohiig hvsehgvi . Teriig ni medeed ed nar oodorch. Heden jiliin umnu bas belgiin daramt vzvvlsen tuhai garch l bsn tgd l tag bolson. Eniig zvgeer orhiwol ter bagsh nar dahiad heden ch ohidiig doromjilj boloh yum bn gd tsagaandaa garah wii.
12 | 0 Хариулах
Зочин [202.179.25.67] 2017/4/7
ulam saijruulaarai
0 | 0 Хариулах
Ж [202.179.27.90] 2017/4/7
Яг энэ талаар өгүүлсэн солонгос кино байдаг тэр санаанд орчлоо яам сургууль ч яахав нэр хүндээ рамгаалах гэж юу ч ярьж сэдээд явна харин тэр хүүхдүүд өрөвдөлтэй юм
4 | 0 Хариулах
Зочин [202.9.41.189] 2017/4/7
Хvvхэд аргаа бараад БОДИТ АМЬДРАЛ ярьж байхад бас худлаа болгон дарамталж нvдней булай болохоосоо ичээч!!!
11 | 0 Хариулах
Зочин [103.9.88.210] 2017/4/10
Өөрсдийнхөө арьсыг хайцаалсан, хөндлөнгөөс харахад их өрөвдөлтэй, ядмаг дүгнэл байх. Эрдэнэчимэг, Мөнхбаатар, Батсуурь... Ороо нь ороогоор, жороо нь жороогоор гэж энэ юм даа
0 | 0 Хариулах
Зочин [202.131.247.58] 2017/4/7
2-хон хоног хэдэн багш сурагчдаас асуугаад ийм ч дүгнэлт гаргах гэж. Нүглийн нүдийн гурилаар хуурав гэгч л боллоо. Ул суурьтай шалгах байсан юм.
12 | 0 Хариулах
Зочин [203.91.115.37] 2017/4/7
Тийм ер нь бол санаснаас хамаагүй эрт дуугарч байна. Учир начир олдоход хугацаа хэрэгтэй. Хэдэн асуулт бөглүүлээд өөрсдийнхөө дэргэд уулзуулаад бүх юм ок гээд суух ичмээр бус уу?
4 | 0 Хариулах
Зочин [27.123.214.109] 2017/4/7
хэдэн хүнээс санал асуулга асуугаад бэлгийн дарамт бдгүй гэсэн дүгнэлтэд хүрчив?
10 | 0 Хариулах
Зочин [43.250.126.90] 2017/4/7
3 эцэг эхтэй уулзсан гэсэн хаха. Ингэж ажил хийдгийн байхдаа энэ улсууд
5 | 0 Хариулах
Зочин [203.91.115.37] 2017/4/7
Хохирогч ингээд ил зарладаг хүмүүст өөрийг нь хамгаална нууцална гэж бодож ил гарч ирэх үү?
5 | 0 Хариулах
Зочин [202.9.42.219] 2017/4/7
За, тэр бэлгийн дарамт марамт нь бол худлаа биз дээ. Манайх чинь барууныхан шиг яадгаа алдчихсан гаж донтонгууд биш. Бас ч гэж хамжааргатай улс шүү.
1 | 15 Хариулах
Зочин [202.87.29.207] 2017/4/7
хүүхэд тийм юм зохиогоол яриад суухуу, чи тэр нэг гаж донтоны нэг нь биз, мядрал хүүр вэ
11 | 0 Хариулах
unshigch [103.212.116.136] 2017/4/7
belgiin daramtiin tuhai ter eserguutsel hiigeed baisan nohor hudlaa helsen baihaa. 10 jild baihad tiim ywdal garch l bailaa. angiinhaa bagshid zoduulaad sharandaa belgiin daramtand ortson gej ajlaas ni haluulj baisan ym.
2 | 3 Хариулах
Зочин [103.229.120.64] 2017/4/26
Бид нар тийм хамжааргатай хүмүүс байхаа болиод бараг овоо удаж шахаж байнаа шдээ, Хэлгүй гээд элдвээр дээрэлхүүлэх магадлал маш өндөр байна. Хэлтэй, хараатай бид нарч дөнгүүлэх гээд байхад, хөөрхий тэр хүүхүүд юу туулж явааг бодитоор олж мэдэх л их чухал байна. Хамгийн сонирхолтой нь захирал Батсайхан "Тэд чинь бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм" гэж хэлэв. Энэ бол ганц тэднийг ч биш, үзэж хараад сууж байгаа бид нарыг ч дорд үзэж байгаа хэрэг. Ер өөрөө ч гол хэрэгтэн байж болзлшгүй. Хариуцаж авсан сургуульд нь ийм том том асуудал өрнөж байгаа нь хамгийн эхний алхмыг захирал гэгчийг ажлаас халахаас эхлэх нь зүйтэй гэж бодож байна. Угаасаа үтрээнээс үрийн шингэн илрэхгүй бол нотлогдохгүй хэрэг. Өвөөгийн минь зохицуулж, цэгцэлж явсан сургууль ингэж ч бузартаж явах гэж дээ,.
1 | 0 Хариулах